Дорноговь аймгийн Сайншанд сумын
засаг дарга Б.Батбаярын машиныг өнгөрсөн амралтын өдөр шатаасан байна.
Хэргийг мөрдөхөд Засаг дарга Б.Батбаярын жолоочтой муудалцсан тус сумын
иргэн Л даргынх нь машиныг дэлбэлсэн байжээ.

Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөгчид шалгаж байгаа юм байна. Сэжигтэн Л-д эрүүгийн хуулийн 153.2-т заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Шалгалтын явцад Л анхны мэдүүлгээр хэргээ хүлээсэн бөгөөд өмнө нь хорих ялаах шийтгүүлж байсан нь тогтоогджээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)