Х.Лхавгаа, Т.Дэлгэрмөрөн, С.Амраа нарын хамтарсан цомог худалдаанд гарна

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр” цомог фэнүүдийнх нь гарт очиход бэлэн болжээ. Сонсогчдын хүсэн хүлээсэн цомгийн нээлт ирэх гуравдугаар сарын 18-нд “SS club”-т болох аж. “Мөнх хөх тэнгэр” цомог 13 дуунаас бүрдэж байгаа бөгөөд ах, дүү гурван уран бүтээлчийн хамтран дуулсан “Монголын нууц товчоо мину”, “Монгол ээж” зэрэг олон өвөрмөц бүтээл багтаж байгаа юм.
Т.Хулан