Эх орончдын баярыг угтан өчигдөр МАН Сүхбаатар дүүргийн 3000 залууг
намдаа шинээр элсүүлсэн бол өнөөдөр 1921 иргэнийг намын гишүүнээ болгож
байна.

Эх орончдын баярыг угтан өчигдөр МАН Сүхбаатар дүүргийн 3000 залууг намдаа шинээр элсүүлсэн бол өнөөдөр 1921 иргэнийг намын гишүүнээ болгож байна. 1921 оны гуравдугаар сарын нэгэнд Монголын анхны улс төрийн нам байгуулагдаж байсан тул билэгшээн 1921 хүнийг намын гэр бүлдээ багтаахаар болсон байна. Шинэ гишүүд намын батлахаа 10 цагт Тусгаар тогтнолын ордонд очин гардаж авна. Мөн 13 цагаас МАН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.