Өнөөдөр лигийг тэргүүлэгч баг “Чикаго Бүллс” “Нью Иорк Никс” багтай тоглож зургаа дараалсан ялагдлыг нь амсууллаа. Энэ тоглолт NBA-д саяхан шуугиан тариад байсан “Линсанити” буюу Никсийн шинэ “од” Жереми Лин өнгөрсөн жилийн лигийн “үнэ цэнэтэй” тоглогч Деррик Рөүз нарийн тулаан болсон юм.

Өнөөдөр лигийг тэргүүлэгч баг “Чикаго Бүллс” “Нью Иорк Никс” багтай тоглож зургаа дараалсан ялагдлыг нь амсууллаа. Энэ тоглолт NBA-д саяхан шуугиан тариад байсан “Линсанити” буюу Никсийн шинэ “од” Жереми Лин өнгөрсөн жилийн лигийн “үнэ цэнэтэй” тоглогч Деррик Рөүз нарийн тулаан болсон юм. Гэвч шинэ залуу Линсанитид Рөүз туршлага гэдгийг харуулан хичээл зааж 104:99 харьцаатай буулган авлаа. Энэ тоглолтод талбайн эзэн багийн холбогч Деррик Рөүз багаа тэргүүлэн 32 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт хийсэн бол Никсээс Кармело Энтони 21 оноо авч багаа тэргүүлсэн юм.
Б.Ням