
Нярай хүүхдүүдийн байнгын хэрэглээ болсон “Johnson’s baby”-гийн шампунь болон биеийн шингэн савангаас хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодис илэрсэн байна.
АНУ-ын Аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүний төлөөх олон нийтийн байгууллага “Johnson’s baby”-гийн шампуниас хорт хавдар үүсгэдэг канцерогенийн гэгдэх диоксан болон бактерийн эсрэг үйлчилгээтэй кватерниум-15 гэсэн бодис илэрснийг нийтэд зарлажээ.
Энэ бодис нь төв мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй бодисын агууламж их байх тусам аюултай юм байна.
Д.Идэр