Өчигдөр үзэсгэлэнг зохион байгуулагч Махаммад Разае тус номын санд хазар үндэстний амьдралын талаар илтгэл тавьсан байна.

Өчигдөр үзэсгэлэнг зохион байгуулагч Махаммад Разае тус номын санд хазар үндэстний амьдралын талаар илтгэл тавьсан байна.
Илтгэлийн үеэр дэлхийн бусад оронд амьдарч буй хазар хүмүүс скайп мессэнжрээр холбогдон мэндчилгээ дэвшүүлж, зочдын асуусан асуултад хариулсан байна.
Лекц, үзэсгэлэнд ирсэн зочдыг хазар үндэсний хоолоор дайлсан байна. Үзэсгэлэнг америкийн иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн сонирхож байгаа учраас энэ сарын 28 хүртэл сунгахаар болжээ.
Үзэсгэлэнг энэ оны зургаадугаар сарын 14-нд Жоржиа мужийн Периметр коллежид дахин тавих юм байна. Мөн долдугаар 13-нд олон нийтэд дахин хүргэхээр төлөвлөж байна.
Д.Идэр



























