Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гэсэр сүмын уулзварт том
оврын автобус өнөөдөр өглөө нийт таван машиныг хаман мөргөсөн осол
гарчээ. “Тэнүүн-Огоо” компанийн УНБ 45-02 дугаартай автобусны жолооч уг
ослыг гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гэсэр сүмын уулзварт том оврын автобус өнөөдөр өглөө нийт таван машиныг хаман мөргөсөн осол гарчээ. “Тэнүүн-Огоо” компанийн УНБ 45-02 дугаартай автобусны жолооч уг ослыг гаргасан байна.
Автобусны жолооч ослын шалтгааныг “Тоормоз барихаа больсноос болсон” гэсэн байна.
Азаар хүнд гэмтэж бэртсэн хүн байхгүй байгаа аж. Хамгийн арын мөргүүлсэн машины жолоочийн нуруу ихээр өвдөж байна хэмээн эмнэлэг рүү явсан байна. Одоогийн байдлаар ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн ажилтнууд ажиллаж байна.
Д.Идэр