зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол улсыг монгол толгой л хөгжүүлнэ

2012-3-14
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газраас өргөн барьсан Инновацийн  тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.
-Инновацийг хөгжүүлэхэд хуучны хэвшмэл сэтгэлгээ саад болж байна-

   УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газраас өргөн барьсан Инновацийн  тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.
- Инновацийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болсон ч гацчихаад байгаа. Дэлхий нийтээрээ мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай ярьж байхад энэ асуудал дээр УИХ яагаад яарахгүй байна вэ?
- Хүн ам цөөтэй Сингапур,  байгалийн баялаггүй Япон, БНСУ, Израйль зэрэг өндөр хөгжилтэй орон байна.  Тэд яаж хөгжив. Иргэд нь аль болох бүтээмж ихтэй, чадварлаг байж өнөөгийн өндөрлөгт хүрсэн орнууд. Бид тэдний түвшинд хүрч очихын тулд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх ёстой болно. Дэлхий нийт мэдлэгт суурилсан эдийн засгийн чиг хандлага руу явж байгаа үед Монголын төр, засаг хүнээ чадваржуулах, бүтээмжийг нэмэгдэхүүлэхийн тулд инновацийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай тулгарч байгаа юм. Энэ бол зайлшгүй. Асуудлыг хурдтай, хүчтэй ярьж, төрийн бодлого болгох ёстой. Монгол Улсыг гадаадынхан биш монголчууд бид өөрсдөө, мэдлэгтэй чадвартай монгол толгой л хөгжүүлнэ. Тавантолгойн нүүрсийг түүхийгээр, Эрдэнэтийн зэс, Төмөртэйн хүдрийг баяжмалаар нь гадагш зөөх биш байгалийн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож байж бид хөгжинө.

- Инновацийн хууль батлахтай холбоотойгоор түүний бодлогыг хэрэгжүүлэх бүтцийн тухай яриад эхэлсэн шүү дээ. Шинэ алба бий болгохоор байгаа нь төслийн хэлэлцүүлэгт  нөлөө үзүүлэв үү. Шинэ яамны тухай хүртэл ярьдаг?
- Хэрэгжүүлэх үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ) хариуцахаар байгаа. Монгол Улсын хөгжлийн бодлогын нэг хэсгийг тодорхойлдог байгууллага нь ҮХШХ мөн боловч статусын хувьд жижиг бүтэцтэй. Тийм учраас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиа бид батлах ёстой. Энэ хуулийг баталсанаар нэгдсэн бодлогоор удирддаг, төлөвлөдөг, зохион байгуулдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг Бодлого төлөвлөлтийн яам (хуучнаар Төлөвлөгөөний комисс) байгуулах ёстой. Одоо бол салбарын яам бүр тусдаа бодлого явуулдаг, тэр нь хоорондоо уялдахгүй байна гэж зарим гишүүн ярьж байгаа нь ортой. Инновацийн асуудал бол зөвхөн салбарын яамны асуудал биш. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг одоогийн ҮХШХ-нд зангидаж, хэрэгжүүлэх ёстой гэж үздэг.
   Бодлогын уялдаа байхгүй байгаагийн нэг жишээ нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, бүсчилсэн хөгжлийн үндэсний хөтөлбөр зэрэг УИХ-аас батлан гаргасан бодлого шийдвэр амьдрал дээр хэрэгжихгүй байгаа явдал. Нэг нам нь сонгуульд ялангуут өмнөх бодлогоо үгүйсгээд шинэ бодлого гаргаад явчихдаг. Салбарын яамд нь салангид бодлого явуулдаг байдал хөгжилд том саад болж, маш их хөрөнгө үргүй зарж цаг их алдуулж байна.

- Инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний  байгууллагууд гол үүрэгтэй оролцдог. Гэтэл манай төр, засаг тэдний төсөвт гар татдаг. Шинжлэх ухаанд түшиглэхгүйгээр инновацийг хөгжүүлж чадах уу?

- Жижиг мэт боловч жишээ хэлье. Газрын хөрсөнд  шууд эвдрэл учруулдаг үлийн цагаан оготны асуудлыг бид шийдэх ёстой.  Төр бодлогоо тодорхойлно, шаардлагатай хөрөнгийг Засгийн газар төсөвтөө суулгана. Бодлогоо бодитой, үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудаар судалгаа, туршилтын ажлыг хийлгэнэ. Судалгаа, туршилтаар батлагдсан төслүүдийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлнэ. Ийм байдлаар тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Ийм орчин бий болгох нь Инновацийн тухай хуулийн зорилго юм.
Гурил, мах, төмс, хүнсний ногооноос бусад хүнсний бүтээгдэхүүнээ  монголчууд импортоор авч байна. Тэгэхээр импортыг орлох өндөр технологит суурилсан үйлдвэрлэлийг бий болгох судалгаа-шинжилгээний ажил  явуулж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай болж байна. Газрын тосны асуудал байна. Байгалийн асар их баялагтай, нүүрснийхээ хэмжээ, нөөцөөр дэлхийд тэргүүлэх зэргийн гэж ярьдаг мөртлөө газрын тосны хувьд 100 хувь гаднаас хараат хэвээр байна. Нүүрснээс яаж шатахуун гарган авч, дотоодын хэрэгцээгээ хангах вэ гэдэг дээр нэн яаралтай анхаармаар байна. Нөхөн сэргээгддэг малын гаралтай түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах цаг болсон байна. Түүхийгээр нь гаргаж байгаа зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр болон бусад бүтээгдэхүүнийг  эцсийн бүтээгдэхүүн болгоход төр анхаарах ёстой. Инновацийн хууль энэ бодлого дээр төвлөрнө.

- Япон улс анх тоног төхөөрөмж импортолдог байв. Түүнийгээ өөрсдийн хүч, хөдөлмөр, арга ухаанаар сайжруулж боловсронгуй болгосон. Дараа нь тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шаардлагатай гэсэн салбаруудаа Засгийн газар нь хамгаалалтад авсан. Төрийн зөв бодлого, төлөвлөлтөөр удирдаж чадсан нь гайхамшигтай хөгжлийнх нь  суурь болсон гэж үздэг?

- Төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн зах зээлийн  зарчмаар явна гэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Их хэмжээний хөрөнгийг хувийн хэвшил гаргах бололцоо бага байна. Тийм болохоор төрөөс тодорхой хэмжээний барьцаа, баталгаа гаргах, татварын таатай нөхцөлийг хууль эрхзүйн орчноор бүрдүүлж өгөх зэргээр төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Шаардлагатай зарим салбарт төрийн оролцоо байж болно. Монгол Улс, ард түмний аюулгүй байдалд нөлөөлөх стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн оролцоо байхад болохгүй зүйл байхгүй.
 
- Засгийн газрын тэргүүн мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай байнга ярьдаг шүү дээ. Миний мэдэхийн УИХ-ын цөөнгүй гишүүн инновацийн тухай сүүлийн үед ярьдаг болсон. Дэлхийн улс орнууд ч мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл манай УИХ  энэ асуудалд яагаад хойрго хандаад байна вэ. Намрын чуулганаар Инновацийн хуулийг батлах бололцоо байсан даа...

- Хуулийг ямар байгууллага  хэрэгжүүлэх, ажилтан, алба хаагчдыг хаанаас томилох, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогод зарцуулах хөрөнгийг хэн мэдэж зарцуулах зэрэг зохион байгууллалтын шинжтэй асуудлаар маргаан үүссэнээс болж төслийг буцаасан. Засгийн газрын төсөлд инновацийн тогтолцоог боловсронгуй болгох, үйл ажиллагааг ҮХШХ хариуцна гэсэн санаагаар  өргөн барьсан байсан.
   Инноваци нь шинэ мэдлэг, шинэ мэдээлэл, шинэ санаа, оюуны өмч патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлж нэмүү өртөг шингээсэн баялаг бүтээх үйл ажиллагаа юм. Хууль батлагдсанаар шинжлэх ухааны баялаг мэдээлэл, архивт тоосонд дарагдсан оюуны өмчийн олон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. ШУА жилд 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авдаг ч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн байдаггүй. Ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай.
   Инновацийн урт хугацааны бодлогыг УИХ, дунд болон богино хугацааны бодлогоо Засгийн газар тодорхойлно. Аль салбараа түлхүү анхаарах, бидэнд ямар нөөц боломж, давуу тал байна гэдгээ инновацийн бодлогоор тодорхойлж эхний ээлжинд анхаарах чиглэлээ олж авах ёстой. Бидний хуучны хэвшмэл сэтгэлгээ инновацийн тогтолцоог бий болгоход саад болж байгаа юм.
Г.Энхтөр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • enkhtsetseg (203.91.118.156)
    ahiigaa urgelj demjij yvdag shuu hovd nutagaa toloolon dahin songogdon gedegt itgel togs bn
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • huvsguliih (124.158.75.10)
    za ter huuli ene ter ch yahu bi neg gazar usnii yavagchtai bolmoor bnaa huvsgul dalaidaa yavaal garj irj modon dunduur davhial Nadad gazar usnii yavagch ach uguuch Gundalai gishuunee
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    inovatsi gj gadaad ugiig mongolchilj boldguin bhdaa tguul iluu oilgomjtoi boloh geed bnaa hehe yutai ch eh ornii maani hogjil dewshild heregtei zuil sanagdlaa
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Монгол хүн хөгжүүлнэ гэдэг үнэн Яагаад улс дамнасан баялагийн луйварчдаар санхүүгээ мэдүүлээд бадаг юм Тэднээс зээл авч баялагаа барьцаалан амьдарч байна МАН удирдаж байна Яах билээ
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Ховдын Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгож чадахгүй байж юун ШБОС ажлаа хийлдээ Очков авах арга сэдээд гүйгээд байдаг нөхөр байна
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.192)
    UGUIEEEEEEEEEEEEE HUJAA TOLGOI HOGJUULENE MONGOL TOLGOI BUR BALLAJ BAINA
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
    11 цаг 31 мин
  • Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна
    11 цаг 52 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна
    12 цаг 29 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    12 цаг 57 мин
  • "Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
    13 цаг 7 мин
  • СУРВАЛЖИЛГА: Уул уурхайн “Playtime”-ийн онцлохууд
    13 цаг 17 мин
  • "Бүх нийтийн гүйлт" 11 дэх жилдээ болно
    13 цаг 26 мин
  • Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
    14 цаг 13 мин
  • Нийтийн тээврийн М:1Б чиглэлийг “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон-Ботаник” болгон өөрчилжээ
    14 цаг 28 мин
  • Маргаашаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    15 цаг 29 мин
  • МАН-ын даргын сонгууль улсын зовлон болох ёсгүй
    16 цаг 13 мин
  • Хагас коксон нүүрсийг асаах зааврыг уутан дээр нь хэвлэхийг санал болгожээ
    17 цаг 33 мин
  • Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр
    18 цаг 45 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц”-ын төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар баталлаа
    18 цаг 48 мин
  • ДАШТ: Өнөөдөр Т.Алтжин хүрэл медалийн төлөө хүч үзнэ
    19 цаг 18 мин
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан бямба гарагт болно
    19 цаг 20 мин
  • ТӨСӨВ 2026: Хөвсгөл аймагт хамгийн их, Дундговь аймагт хамгийн бага санхүүгийн дэмжлэг олгоно
    19 цаг 23 мин
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
    19 цаг 30 мин
  • Улсын Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
    19 цаг 35 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК