Өчигдөр “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарт холбогдох хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, тодорхой шалтгаангүйгээр хойшилсон.

Өчигдөр “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарт холбогдох хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, тодорхой шалтгаангүйгээр хойшилсон. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс болон хохирогчдын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт тавьсан. Харин уг хүсэлт тавьсны дараа шүүгч Ч.Хосбаяр тэднийг цагдан хорих шийдвэр гаргасан. Гэвч цагдаагийн экс дарга нарын биеийн байдал эрс муудаж, тэднийг эмнэлэгт хүргэсэн билээ. Одоогоор тэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эмчийн хяналтад байгаа юм. Харин шүүгдэгчдийн гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын гаргасан цагдан хорих захирамжийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд цуглаад байгаа аж. Тэд хүсэлтээ тус дүүргийн шүүгч Н.Соёмбо-Эрдэнэд өгөх гэнэ.
Б.Чимэг