УБЕГ-аас Монгол улсын сонгуулийн санал өгөх эрх бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ.

УБЕГ-аас Монгол улсын сонгуулийн санал өгөх эрх бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. Сонгуулийн тухай хуулинд зааснаар энэ жагсаалтыг гуравдугаар сарын 15-ны дотор УБЕГ өөрийн цахим хуудсанд нийтлэх үүрэгтэй юм. Энэ дагуу www.burtgel.mn болон www.registrationmongolia.com цахим хуудсанд байршуулжээ. Хэрэв та өөрийн нэрийг энэ жагсаалтанд орсон, үнэн зөв мэдээлэлтэйгээр бүртгэгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл дээрх сайтуудын “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах” гэсэн цонхыг сонгон үзэж болох юм.