Энэ амралтын өдрөөр Монгол цэргийн өдөр тохиож байгаа. Уг өдрийг тохиолдуулан Замын цагдаагийн газрын алба хаагчид илүү цагаар ажиллахаар болжээ.

Энэ амралтын өдрөөр Монгол цэргийн өдөр тохиож байгаа. Уг өдрийг тохиолдуулан Замын цагдаагийн газрын алба хаагчид илүү цагаар ажиллахаар болжээ. Мөн баярын өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хөдөлгөөн жолоодохгүй байхыг анхааруулав. Өнгөрсөн жилийн энэ өдөр нийслэлд зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн, гэмтсэн осол нэлээдгүй гарсан байна. Тиймээс энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж, шөнийн 02.00 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Б.Чимэг