Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд орших “Саппоро” үйлчилгээний төвийн гадаанаас бага насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг этгээдийг саатууллаа.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд орших “Саппоро” үйлчилгээний төвийн гадаанаас бага насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг этгээдийг саатууллаа. Уг этгээд Сонгинохайрхан дүүргийн иргэн ба тодорхой ажилгүй 41 настай М гэгч байсан аж. Тэрээр тус дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч 14 настай эмэгтэй Ж-г хүчээр үнэлүүлж байхад нь цагдаагийн байгууллагаас саатуулсан байна. Ж нь өнгөрсөн оны зургадугаар сард гэрээсээ гараад сураггүй алга болсон байжээ. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс М-ийг саатуулан шалгаж байна.
Б.Чимэг