О.Анхаа, Б.Халиун нар МАН-ын ажилд зүтгээд завгүй явна

“Киви” хамтлагаас өрх тусгаарлаж хувийн амьдрал болоод уран бүтээлийн олз омог дүүрэн яваа Б.Халиун нөхөр О.Анхаатайгаа хамтарч олон сайхан дуэт дуу дуулсан.Тэд хоёул МАН-д элссэн гэнэ. О.Анхаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, Б.Халиун МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элссэн гэнэ. Б.Халиун саяхан НАМЭХ-ны хуралд оролцож, намынхаа гишүүдтэй их л дотно харилцаж, үзэл бодлоо илэрхийлж байсан сурагтай. Ямартай ч сонгууль өнгөртөл тэд шинэ уран бүтээл туурвихгүй нь бололтой.