Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.