Махны үнэ арван мянган төгрөгт хүрээд байхад салбарын сайд нь Вьетнамд зугаалж явна

ХХААХҮ-ийн яамны сайд Т.Бадамжунай Вьетнам улсын нийслэл Ханой хотноо НҮБ-ын хуралд оролцож явна. Энэ сарын 12-16-ний өдрүүдэд зохион байгуулагдсан уг хурлаар хүнсний баталгаат байдал болон хөдөөгийн ядуурлыг бууруулах үндэсний болон бүсийн бодлогыг боловсруулах талаар хэлэлцжээ. Т.Бадамжунай сайдыг ийнхүү хуралд оролцож худлаа үнэн нь мэдэгдэхгүй ажлын тайлангаа тавиад явж байх хойгуур улс эх оронд нь махны үнэ 12000 төгрөгт хүрч, ард иргэд нь идэх хүнсгүй болчихоод сууж байна. Эрхэм сайд эх орондоо тулгамдсан асуудлыг шийдэж чадах дорвитой арга хэмжээ авахгүй байж олон орны төлөөлөгчдийн өмнө ХААХҮ-ийн салбарт Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар маш сайн танилцуулга хийж яваа гэнэ.