
Тухайлбал "Nissan terrano" 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 16 саяас 15,5 сая, "Pajero" 22 сая, "Тоyota 4wd" 16 сая, дизель хөдөлгүүртэй "Land 100" 43 сая, "Range rover" 45 сая төгрөгийн үнэтэй байна. Мөн "X trail" 16 сая, "Hоnda CRV" 16.5 "Teana" 13,5 сая, "Кluger" 20 сая, "Маrk 2" 10,5 сая "Carina" есөн сая, "Terrano" 16 сая, "Pruis" 6.5 сая "Тоyоtа" 7 сая, "Honda Civic" 15 сая, "Ноnda Fit" 6.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин спорт загварын машинууд 21-22 сая төгрөгийн үнэтэй байна.
Япон машины хувьд хамгийн хямд нь "Nissan sunny" 5.8 саяас, "Ноnda Fit" үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалж доод тал нь 7,2 сая, "Suzuki swift" 2004 оноос хойших нь 6.1 сая төгрөгөөр үнэлэгджээ. Солонгост үйлдвэрлэсэн машины хувьд үнэ нь өмнөх үнээсээ бараг хямдраагүй байна. Сэлбэг нь хямд, бага шатахуун зарцуулдаг болохоор буурахгүй байгаа аж. "Аксент" маркийн машин гэхэд л оноосоо хамаарч, нүдэн болон "Verna Aксент"-ууд үнэ 6-8 сая төгрөгийн үнэтэй байна. "Да хүрээ" зах дээр хамгийн эрэлттэй байгаа машин бол "Prius" байна. Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдэгээрээ ийнхүү эрэлттэй байгаа аж. 2005 онд үйлдвэрлэгдсэн Тoyota үйлдвэрийн "Pruis-20" маркийн машиныг 11 саяас ярих гэнэ.
Сэтгэгдэл (3)