Өнгөрсөн сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд БНСУ-д Монгол иргэн амиа
алдсан талаар бид мэдээлсэн. Гадаа хүйтэн байхад дэлгуурийн хаалга
хаасангүй гэх шалтгаанаар БНСУ-ын иргэн 31 настай Хаму, болон түүний
найз Уни нар монгол залууг зодож хүндээр гэмтээн, улмаар хохирогч
эмнэлэгт хүрэх замдаа нас барсан билээ.

Өнгөрсөн сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд БНСУ-д Монгол иргэн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Гадаа хүйтэн байхад дэлгуурийн хаалга хаасангүй гэх шалтгаанаар БНСУ-ын иргэн 31 настай Хаму, болон түүний найз Уни нар монгол залууг зодож хүндээр гэмтээн, улмаар хохирогч эмнэлэгт хүрэх замдаа нас барсан билээ. Хэрэгт тус хоёр залууг саатуулан хорьж, мөрдөн байцааж, шүүх хурал нь энэ долоо хоногт болохоор товлогдсон ч шүүх хурал болоогүй байна. Манай улсын зүгээс тус улсын Элчин сайдын яамаараа дамжуулан шүүх хурлыг түргэн хийхийг хүссэн шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй байгаа талаар албаны эх сурвалж хэлэв. Шүүх хуралд тус улсад суух Монголын Элчин сайдын яамнаас төлөөлөгч оролцохоор болжээ. Амиа алдсан талийгаач тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Тус улсын хууль цагдаагийн байгууллагаас энэ хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд 12-15 жил хорих ял төлөвлөжээ.