Пара жүдочид Германыг зорино

Ч.Базарсүрэн дасгалжуулагчтай пара жүдочид энэ сарын 21-нд Германыг зорих гэж байна. Тус улсад гурав хоног үргэлжлэх Германы олон улсын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат, 90- кг-д Д.Ганбат, -100 кг-д Д.Очирхуяг нар зодоглох аж. Мөн багийн эмч болон бусад хүмүүс уг бүрэлдэхүүнд багтаж байгаа юм байна. Пара жүдочид уг тэмцээний дараа Францаас ирүүлсэн урилгын дагуу тус улсад хамтарсан бэлтгэл хийх гэнэ. Мөн энэ гарааныхаа ангиллыг тогтоолгож, дахин баталгаажуулах ажээ. Дашрамд сонирхуулахад, манай пара жүдочид паралимпийн өмнө хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмуцээнд оролцож байсан тохиолдол үгүй юм.