Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууц олгох Засгийн газрын
ажлыг АН-ынхан нэг сайшаан, нэг буруутгаж сууна. Тэд хамтарсан засгийн
газрын үед гарсан шийдвэр хэмээн өөрсөддөө хэргийг нялзаав. Хамтарч байх
үеийн тогтоолоос 50 м.кв-ыг 55 хүртэл өсгөсөн, 0-18 насны дөрвөн
хүүхэдтэй

Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууц олгох Засгийн газрын ажлыг АН-ынхан нэг сайшаан, нэг буруутгаж сууна. Тэд хамтарсан засгийн газрын үед гарсан шийдвэр хэмээн өөрсөддөө хэргийг нялзаав. Хамтарч байх үеийн тогтоолоос 50 м.кв-ыг 55 хүртэл өсгөсөн, 0-18 насны дөрвөн хүүхэдтэй, орон сууцны зээлд анхлан хамрагдаж байгаа өрх хамрагдана гэж өөрчилсөн байгааг тодотголоо. Харин нөгөө талаас байрны ченжийн ажлыг хөхүүлэн дэмжсэн, өрхийг ам бүлийн тоогоор ялгаварлан гадуурхсан, сонгуулийн сурталчилгаа болгосон гэж шүүмжилж байна. Тэд үүнийгээ "Зүйд нийцэхгүй байгаа юм" хэмээн шулуухан хэлжээ.