Өнөөдөр нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад
нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр,
Тэс голын сав газраар 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,
Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 6-11 хэм хүйтэн

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн нутгаар хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 1-3 хэм хүйтэн байна. Өглөө таван цагт нийслэлд 11 хэм хүйтэн байлаа.