"Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын дэг” сэдэвт
нээлттэй хэлэлцүүлгийг "Иргэний танхим"-д зохион байгууллаа. Сонгуулиар байгуулагддаггүй, иргэдийн шууд оролцооны хурлын эрх зүйн
чадамжийг сайжруулах нь иргэд шийдвэр гаргах түвшинд үзэл бодол, байр
сууриа хүргэхэд ихээхэн түлхэц болох юм.
Монголын баг, сумдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ш.Бямбаа, “Баг,
хорооны иргэдийн нийтийн хурлын өнөөгийн байдал”, тус холбооны удирдах
зөвлөлийн гишүүн, хуульч Н.Отгончимэг “Баг, хорооны иргэдийн нийтийн
хурлаар хэлэлцэх асуудал”, Удирдлагын академийн багш Б.Баясгалан
“Төсвийн харилцаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудал”
сэдвээр тус тус илгэл тавьж, судалгааны дүнг танилцуулав. Хэлэлцүүлэгт
Ерөнхийлөгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Баянгол, Налайх,
Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн иргэдийн нийтийн
хурлын төлөөлөгчид, хороон засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцож
тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал бодол,
байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсгүүд “Сумын үлгэрчилсэн дүрэм”, “Сумын хөгжлийн сангийн үлгэрчилсэн дүрэм”, “Нийтийн хурлын зар түгээх журам, “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны үлгэрчилсэн дүрэм”-ийн төслүүдийг боловсруулан ажиллаж дээрхи дүрэм журам, стандарт баримт бичгүүдийн төслүүдийг, Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж олон нийтийн шүүлтүүрээр оруулах бөгөөд аймаг, орон нутагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй “Иргэний танхим”-ууд тухайн асуудлыг орон даяар нэг зэрэг нэг өдөр, цаг мөчид хэлэлцүүлэн гарсан санал, дүгнэлтүүдийг эцсийн хувилбарт тусгах юм.