Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн сургалтыг зохион байгуулжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг
улсын цорын ганц төв болох
тус эмнэлэгийн үйлчилгээ болон нөхцөл байдалд Комиссоос онцгойлон
анхаарал тавьж, удаа дараа хяналт шалгалтыг зохион байгуулж, хамтран
ажиллаж байсан билээ. Тус ажлын нэгээхэн хэсэг нь энэхүү сургалт аж.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр явуулсан уг сургалтад СЭМҮТ-ийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл нийт 63 хүн хамрагдсан байна. Оролцооны аргад тулгуурлан зохион байгуулсан бөгөөд ”Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм”, “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд эмч, ажилтнуудад хичээл заасан юм.