Ард түмний танил Арго багш удахгүй хошин шогийн тоглолтоо хийх гэж
байгаа билээ. Тэрбээр “21 мянга” нэртэй тоглолтондоо ирсэн үзэгчдээс 21
хүнийг сонгож азтанаар тодруулах гэнэ. Мөн англи хэлний номноосоо 21
хүнд бэлэг болгон өгөх бөгөөд дараа нь өөр 21 үзэгчийг сургалтандаа
үнэгүй суулгах эрх олгох аж.

Ард түмний танил Арго багш удахгүй хошин шогийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрбээр “21 мянга” нэртэй тоглолтондоо ирсэн үзэгчдээс 21 хүнийг сонгож азтанаар тодруулах гэнэ. Мөн англи хэлний номноосоо 21 хүнд бэлэг болгон өгөх бөгөөд дараа нь өөр 21 үзэгчийг сургалтандаа үнэгүй суулгах эрх олгох аж. Тэрбээр бөөгийн шашинтай учраас тоонд ач холбогдол өгдөг байж болох юм. Гэхдээ 21 нь түүний хувьд эгэлгүй их учир холбогдол, билэгшээлтэй байдаг гэнэ лээ.
Урьд нь хошин шог, өгүүллэг бичнэ ээ гэж хэлж байсан бол түүнийгээ ч түргэхэн гүйцэлдүүлж, ном гарган хэвлүүлснээ саяхан нээсэн юм. Үнэхээр олон жил хэлний ном “үйлдвэрлэсэн” түүний хувьд хошин өгүүллэгийн ном юухан байх вэ дээ.