Өнөөдөр тохиож буй монгол цэргийн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр ахмад дайчин, штабын алба хаагчидтай хамт Д.Сүхбаатар жанжины хөшөөнд хүндэтгэл илэрхийлжээ.
Манай Батлан хамгаалах яам сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ цэргийн эрдмээс гадна бусад чиглэлээр мэргэшүүлэх, чадвар эзэмшүүлэх чиглэлд голлон анхаарч байна. Жишээ нь, хугацаат цэргийн албан хаагчдыг гагнуурчин, хүнд даацын машин механизмын жолооч гэх мэт
мэргэжлээр бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд шинээр орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид маань алба хаах хугацаандаа тодорхой хэмжээний мэргэжил эзэмших боломжтой болж байгаа. Энэ нь эх орны бүтээн байгуулалт, хувь хүний хөгжил, ажиллаж амьдрахад чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Үүнээс гадна манай цэргүүд дэлхийн хэмжээнд энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож, эх орныхоо нэр хүндийг өргөж, олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байгаа.
Өнөөдөр цэргийн үүрэг зориулалт, нийгэм, гадаад дотоод орчин өөр боллоо. Монгол Улс мэргэжлийн армитай болж байна. Дээхнэ үед зөвхөн ЗХУ-д сурдаг байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн хүчтэй цэрэг арми бүхий 10 гаруй улс оронд манай цэргийнхэн суралцаж байна. Зэвсэгт хүчинд байлдааны бэлэн байдал, байлдах чадвараас гадна энхийг дэмжих, сахиулах, гамшгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, терроризмтэй тэмцэх гээд олон талт үүрэгтэй, боловсрол мэдлэг өндөр албан хаагчидтай болсон. Энэ бол бидний бахархал юм.
Цэргийн баяр зөвхөн цэргүүдийн баяр уу, нийт эрчүүдийн баяр уу гэсэн маргаан нийгэмд байдаг. Энэ тухайд монгол хүн бүр эрт дээр үеэс өнөөдрийг хүртэл эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж ирсэн. Энэ утгаараа Монгол цэргийн баяр бол монгол хүн бүрийн, Монголын эр хүн бүрийн баяр байх учиртай. Яагаад гэвэл эх орон, эр цэргүүдээрээ бахархдаггүй монгол хүн гэж байхгүй.
Монголынхоо нийт ард түмэнд эр цэргийн баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.