Өвөрмонголын Хөх хотод үхэр малладаг Дэлгэрмаа хатуу өвлийг өнтэй давахад 642 ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байжээ. Тэрбээр гэтэл түүнд тийм мөнгө байхгүй учраас өөр дөрвөн
хүнтэй хамтраад тус бүр 149 ам.доллар гаргаж асуудлаа шийдсэн байна. Энэ мэтээр Фэйсбүүкийн сүлжээ шиг бичил санхүүгийн асуудал шийдвэрлэх “Вокай” буюу “Би эхлүүлье” гэдэг сүлжээ үүсч нэгнээ дэмжиж байна. 2008 оноос хойш ажиллаж эхэлсэн “Вокай” сан өнөөдөр 5.5 сая юань хөрөнгө босгож, 900 гаруй гишүүнтэй болжээ. “Вокай” санг үүсгэн байгуулагчийн нэг Кэйси Уильсон Өвөрмонголд ирж сүлжээний гишүүдтэй уулзсан байна. Сүлжээний гишүүдийг интернэтийн профайл буюу танилцуулгыг ашиглан элсүүлж, дэмжлэг үзүүлдэг аж.
"Вокай" сан ойрын 10 жилдээ нийт 100 мянган өрхийн үйлдвэрлэгчийг гишүүнээр элсүүлэх зорилго тавьсан гэнэ. Хатагтай Уильсон “200 сая хүн өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой аж төрж байгаа учраас тийш хандаж ажиллана” гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн байна. Ядуусыг дэмжиж, зээлээр өрхийг хөгжүүлэх энэ төрлийн асуудлар Бангладешийн Муххамед Юунусь хэмээх хүн 2006 онд Нобелийн шагнал хүртэж байжээ.