Монгол улсын ерөнхий сайд С.Батболд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэхдээ салбарын ажилтнуудад баяртай мэдээ дуулгав. 100 мянган айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 1662 алба хаагчийг орон сууцтай болгоно гэлээ. Мөн "Ахлагч" орон сууцны барилгын ажлыг хот, хөдөө орон
нутагт эхлүүлээд байгаа нь салбарын алба хаагчдад бэлэг болсон мэдээ байв.
Ерөнхий сайд энэ үеэр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчид, ахмад дайчдын нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн идэвх санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн улс орны батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулж, хүнд хэцүү цагийн дайн байлдаан, энхийн бүтээн байгуулалтад манлайлан зүтгэж ирсэн ахмад дайчид болон өнөөгийн офицер, ахлагч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч байгаагаа хэллээ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас “40000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж батлан хамгаалах салбарын олон арван албан хаагч энэ хөтөлбөрт хамрагдаад байна.