Монгол улсын хамгийн том боомт хот болох Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Соёмбо “ ёслол хүндэтгэлийн цогцолбор барихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг цогцолбор нь манай улсын нутгаар
дамжин өнгөрч буй зорчин явагчид, гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, нийт ард иргэдийн ёслол хүндэтгэлээ илэрхийлдэг, омог бардам эх оронч үзлийг бадраах зорилготой гэнэ.
“Соёмбо” цогцолборын өндөр нь нийт 17 м байх ба цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, ёслол хүндэтгэлийн талбай бүхий цогцолбор байх юм. Үелсэн дугуй шат, дөрвөн хүчтэн товойлгон дүрсэлсэн сийлбэртэй, гурван метр өндөр дугуй суурин дээр есөн метр өндөр алтадсан төмрөөр бадамлянхуа цэцэг урлана. Түүний дээр дөрвөн талт Соёмбо сүндэрлэх аж. Өнгөрсөн оны есдүгээр сард цогцолборын шав тавьсан бөгөөд нээлтийн ажиллагааг 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд товлосон ч санхүүгийн болон бусад зарим нэгэн байдлаас болж 2012 оны хавар уг цогцолборын ажлыг дуусгахаар болов. Тиймээс хандив цуглуулах замаар санхүүгийн үүсвэр бүрдүүлж байгаа гэнэ.