зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долдугаар сарын нэгний хэргийг улс төрийн тоглоом болгож байна

2012-3-20
0
ЖИРГЭХ
Сонгууль дөхлөө. Намууд ч “амь” орж эхэллээ. Ялангуяа сөрөг хүчнүүдийн дуу хоолой илүү чангарч байна. Засгийн ажилд дарагдах зовлонгүй болохоор эрх баригчдын үйлдэл, үг яриаг хянаж, өдөр шөнөгүй балбахад хамаг зав заваа зориулах нь гол ажил нь болжээ.
   Сонгууль дөхлөө. Намууд ч “амь” орж эхэллээ. Ялангуяа сөрөг хүчнүүдийн дуу хоолой илүү чангарч байна. Засгийн ажилд дарагдах зовлонгүй болохоор эрх баригчдын үйлдэл, үг яриаг хянаж, өдөр шөнөгүй балбахад хамаг зав заваа зориулах нь гол ажил нь болжээ. АН-ын хувьд 2008 оны долдугаар сарын нэгний асуудлаас салж өгөхгүй, хэдэн талаас нь мөлжихөөр шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл урд өмнө нь  гарч байгаагүй тэр хэрэг явдалд тухайн үеийн эрх баригчид л  буруутай гэдэг ойлголтыг нийгмийн сэтгэхүйд төрүүлэх л сөрөг хүчний чухал зорилго болжээ.
 Сонгууль будлиантай болж, сонгогчдын саналд луйвар орсон. Үүний уршгаар хилэгнэсэн олон түмэн эсэргүүцлийн жагсаал хийсэн. Гэтэл зохион байгуулалттайгаар бэлтгэсэн хүмүүсийг турхирсан. Үр дүнд нь эмх замбараагүй байдал үүссэн. Эрх баригчдын заавраар тушаал авсан цагдаа нар иргэд рүү гал нээснээр энгийн номхон таван хүн амь үрэгдсэн. Ерөөсөө л ийм логикоор асуудлыг шийдэж, сонгогчдын толгойг эргүүлэх, улмаар МАН-ыг яллахыг хичээж байгаа нь АН-ын зорилгоос тодорхой харагдаад байх шиг. Зарим нам, иргэний хөдөлгөөнүүд ч долдугаар сарын нэгний үймээн самуунд МАН-ыг буруутгахад толгой сөрөг хүчнээ дэмжиж байгаагийн цаана энэ хэрэг явдлаар эрх баригчдын нэр хүндийг унагааж авъя гэсэн итгэл үнэмшил илэрхий байгаа юм.

   Гэтэл үнэн хэрэгтээ тухайн үед яг юу болсон юм бэ? Тэр эмгэнэлтэй үзэгдэлд МАН дангаараа буруутай гэж үү? Асуудлыг ийм өнцгөөс харж, эргэцүүлэн, шударга дүгнэлт гаргах нь ардчилсан нийгмийн зарчим биш гэж үү? Ийм асуултуудыг ар араас нь тавиад үзье л дээ. АН-ын дарга хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Төв талбайд гарч үг хэлсэн. Дараа нь жагсагчид намын байр руу явсан. Улмаар байдал хурцдаж, цагдаа, хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарсан. Улайрсан жагсагчид цагаан байшинг шатааж, архидаж согтуурч, дээрэм тонуул хийсэн. Ингээд үргэлжлүүлээд бодъё. Ямар дүр зураг харагдаж байна даа.

  Тайван жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хуулиар олгогдсон үгүйсгэж боломгүй эрх. Гэхдээ байгууллага, иргэний өмч хөрөнгийг сүйтгэж, архидан согтуурч, бусдын эрх чөлөөнд халдах замаар дургүйцлээ илэрхийлэхийг эрх чөлөө гэх үү? Тийм балмад үйлдлийг өөгшүүлж, эрх чөлөөний давалгаа мэтээр гоёчлон магтаж, цайруулах нь ардчилал, шударга ёсонд нийцэх үү? Энэ талаас нь бас нэг хараад үзье.

    Ядаж л тухайн үед энгийн иргэдийн хэдэн хувь нь жагсаал цуглааны гажуудлыг буруушааж, бухимдаж байсныг одоо ярьж, үзэл бодлыг нь хүндэтгэх л учиртай болов уу. Ардчилал бол хүчирхийлэл биш. АН-ынхан энэ үгийг хэлэх дуртай. Гэхдээ хэтэрхий нэг талд орж цуглааны явцад хэрэг өдүүлсэн балмад этгээдүүдийг өөгшүүлж, толгойг нь илээд байгаа нь харамсалтай. Хүний эрх гэж хамгийн их ярьдаг улс төрийн хүчин бол АН өөрөө. Гэтэл долдугаар сарын нэгэнд эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон энгийн хүмүүсийн талаар дурсахгүй байгаа нь хачирхалтай. Бусдын эд хөрөнгө, эрх чөлөөнд халдахыг эрхээ эдэлсэн хэрэг гэж ойлгуулж болохгүй шүү дээ.

    Ажил үүргээ гүйцэтгээд явж байсан хэд хэдэн сэтгүүлч гэмтэж бэртснийг өнөөдөр ярих л учиртай. “Өнөөдөр” сонины 20 нас ч хүрээгүй цэл залуухан сурвалжлагч  жагсагчдын шидсэн чулуунд өртөж маш хүнд хагалгаанд орж эрүүл мэндээрээ ноцтой хохирсныг АН-ынхан огт хөндөхгүй байгаа. Түүний амь насыг дээсэн дөрөөнд хүргэсэн хүн бараг л ардын баатар мэтээр хэлэгдэх нь холгүй чөлөөтэй явж байгаа нь шударга ёс лав биш байх. Жагсагч хэдэн залуу нийлээд үзүүртэй төмөр хайсыг мултлан цагдаа нар руу шидэж байсныг телевизээр үзээгүй хүн ховор. Нэгэн цагдааг хэчнээн олон хүн дундаа хийж унагаад хайр найргүй өшиглөж байсныг хараад бухимдаагүй сонгогч бараг үгүй. Тэр болгоныг АН-ынхан өнөөдөр ярихыг хүсэхгүй байна. Гэмтэж бэртсэн цагдаа, нас барсан хүмүүсийг тоохгүй байгаа. 2011 оны намар ажил дээрээ ухаан алдаж унаад эмнэлгийн тусламж авалгүй нас барсан цагдаагийн ажилтан бас л долдугаар сарын нэгэнд зодуулсан хүн байсныг ойшоохгүй байна.

    Үүнээс үүдээд АН болон зарим нам, бүлэглэлүүд долдугаар сарын нэгний хэрэг явдалд зөвхөн нэг л намыг цагдаатай хамт буруутгах гэж оролдоод байгааг хэтэрхий өрөөсгөл зорилго гэхэд хилсдэхгүй болов уу. Тэр ч бүү хэл тухайн хэрэг явдлаас хойш цагдаа, ард түмэн хоёрыг хагаралдуулах оролдлогыг удаа дараа хийсэн гэж үзэх үндэстэй. 2008 оны наадмын дараахан АН-ын зүгээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад хүргүүлсэн шаардлагадаа Монголын цагдааг “Харгис цагдаа” хэмээн шуудхан нэрлэсэн нь сонин хэвлэлийн хуудсанд баримт болон үлджээ. Долдугаар сарын нэгнээс хойш үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан хууль хэрэгжүүлэх байгууллагаас авч буй арга хэмжээг өөрсдийн үнэлэмжээр тэгж дүгнэж, түүнийгээ ард түмэнд тулгахыг зөв байр суурь гэж үзэхэд эргэлзээтэй.

   Улс оронд цагдаагийн байгууллагыг яах гэж байгуулдаг юм бэ? Хуулийг сахиулж, нийгмийн хэв журмыг хангуулах нь хүчний байгууллагын үндсэн үүргийн нэг биш гэж үү? Энэ л үүргийнхээ дагуу ажилласан цагдааг “харгис” гэж тодорхойлох нь цагдаа ард түмэн хоёрын хооронд үл ойлголцох байдал үүсгэх аюултай билээ. Долдугаар сарын нэгэнд 700 гаруй хүнийг саатуулж, шалгах явцад сэжигтнүүдийг зодож нүдэж байгаа талаар АН-ынхан тухайн үед тодорхой баримтгүй мэдээлэл цацсаныг Хүний  эрхийн үндэсний комисс үгүйсгэж байсан нь бас л баримт.

   Цагдаа нарт буудуулж нас барсан гэгддэг таван залуугийн хэрэгтэй холбогдуулж цагдаагийн удирдлагуудад эрүү үүсгэн шалгасан. Улмаар Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Гэвч Улсын ерөнхий прокурорын зүгээс сэргээн шалгах шийдвэр гаргасан юм. Өнгөрөгч хугацаанд өрнөсөн эдгээр үйл явцыг иргэд анхааралтай ажигласан бөгөөд энэ  асуудалтай холбогдуулж янз янзын л байр суурь илэрхийлж байгаа юм. Жишээлбэл, “Тухайн хэрэг явдлыг өдөөн турхирсан гэгддэг хүмүүсийн хэргийг сэргээн шалгаагүй мөртөө зөвхөн цагдаа нарыг онилоод байгаа нь ойлгомжгүй. Энэ хэргийг сэргээн шалгаж л байгаа бол асуудалд хамаатай бүх хүнийг дахин шалгах нь ардчилал мөн” гэх зэрэг санааг олон хүн цухуйлгаж байгааг ардчилсан нийгэм л юм бол бодолцож үзэх ёстой. Тэр ч бүү хэл “Зурагтын бичлэг болон бусад шаардлагатай баримтаар МАН-ын байрыг галдан шатааж, өдөөн турхирч байсан, хулгай хийж өмч хөрөнгөнд халдаж байсан хүмүүс өнөөдөр бүгд эрх чөлөөтэй алхаж яваа. Тэдний хэн нь ч нэг ч төгрөгний нөхөн төлбөр төлөлгүй өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан. Тэдний хэргийг бас сэргээн шалгая. Хэрэг хийсэн хүн хариуцлагаа хүлээх ёстой баймаар. Ганц үхэр хулгайлаад цохичихсон бага гарын малын хулгайчийн хэрэгтэй зүйрлэхийн аргагүй асуудал шүү дээ” гэх хүн ч байна. Эдгээр байр суурь үнэ цэнэгүйдэх нь ардчилсан нийгмийн шинжийг үгүйсгэсэн явдал биш гэж үү?
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.126.91.191)
    elbegeeg ogtcoryylah hudulguun urnvvli
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.182.82)
    7-р сарын 1-ний үймээн самуун, аллага таллага, галдан шатаалтад Монгол төрийн цагдаа ямар ч буруугүй. Энэ хүний амь нас хохироосон аймшигт хэргийн эхлэлийг Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нар уриалан эхлүүлсэн. Энэ 2 л буруутай. Өөр хэн ч буруугүй.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Шүүх шийдвэр гаргаад 2008 оны сонгуулийн хуудасыг тоолоод үзээч хэн хэн хууль бусаар төрийн эрх авсан гэдэг гараад ирнэ. Энэ цагдаа нар бол хүн алсан явдалд хариуцлага хүлээнэ биз. Битгий залхуур. Холбогдох хүмүүсийг байцааж болно. Утасны үзүүр ойрхон байна.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    elbegdorjid hariytclaga tootcii
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    21 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    43 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    50 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    1 цаг 17 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    1 цаг 20 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    1 цаг 43 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    2 цаг 20 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    2 цаг 48 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    3 цаг 3 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    3 цаг 5 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 23 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    3 цаг 37 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    3 цаг 51 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    3 цаг 54 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    4 цаг 7 мин
  • Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    4 цаг 14 мин
  • Монголын Мянганы Сорилтын Сан: Нээлттэй ажлын байрны зар
    4 цаг 17 мин
  • Хүйтэн сэрүүний улиралд дархлаа дэмжих уламжлалт ХООЛ, ХҮНС
    4 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    5 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ
    5 цаг 32 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК