Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж, зам тээврийн осол их гарах болжээ. Өнгөрсөн хоногт Булган аймгийн Бугат сумын нутаг “Хан Жаргалант” гэдэг газар 29-79 БУА улсын дугаартай “МТЗ-80” маркийн тракторын араас 14-35 УНГ улсын дугаартай “Hyundai Starex” маркийн бага оврын автобус мөргөсөн байна.

Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж, зам тээврийн осол их гарах болжээ. Өнгөрсөн хоногт Булган аймгийн Бугат сумын нутаг “Хан Жаргалант” гэдэг газар 29-79 БУА улсын дугаартай “МТЗ-80” маркийн тракторын араас 14-35 УНГ улсын дугаартай “Hyundai Starex” маркийн бага оврын автобус мөргөсөн байна. Ослын улмаас иргэн 50 настай, эмэгтэй У, 49 настай, эмэгтэй М нар хавчуулагдан гэмтсэн байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Мөн иргэн 54 настай, эрэгтэй Г, 69 настай, эрэгтэй Д нар хавчуулагдан нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Б.Чимэг