
AFP-ийн мэдээлснээр энэ удаагийн цувралын үйл явдал нь хрисмасын баярын үеийг харуулдаг. Гол дүрийн баатрууд болох Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн Алекс, Марти, Глори болон Мелман нар Монте Карлогоос Понд руу аялахдаа үнэхээр олон сонирхолтой адал явдалтай учирдаг байна.
Найруулагч Петер Рамсей “Киноны ерөнхий үйл явдлыг бүтэээхдээ бага зэрэг засвар болоод нэмэлт өгүүлэмжээр сайжруулах ажил хийсэн байна. Анхны зохиол нь маш гайхалтай учраас нэмэлт ангиудын үйл явдлыг гаргахад бэрхшээл учирдаггүй гэж найруулагч Петер Рамсей ярьжээ. Киноны гол дүрийн баатруудад Холливудын алдарт жүжигчин Бен Стиллер, Крис Рок, Дэвид Швиммер, Жада Пинкетт Смит, Францес МакДорманд болон Сача Барон Кохен нар дуу оруулсан байна. Продюссер Мирейлле Сориагийн ярьснаар тавдугаар сард болох Канны кино наадмын үеэр “Madagascar-3: Europe"s Most Wanted” уран бүтээлийг нийтэд анх удаа танилцуулж магадгүй гэнэ.