NBA-ын багууд өөр өөрийн гэсэн онцлогт тохируулан хувцас, хослолыг сонгон өмсдөг. Тэгвэл Канадад харъяалагддаг цорын ганц баг болох “Торонто Рэпторс” баг маш өвөрмөц нэгэн хослолыг бий болгожээ.

Торонтогийн хувьд бүсдээ 15 хожил, 30 хожигдолтой 12 дугаар байранд явж байна. Төдийлөн сайн амжилтгүй байгаа тэд сүүлийн солилцооны цонхоор багтаа ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй нь хачирхалтай. Тэд маргааш сүүлийн үед учраа олоод байгаа “Нью Иорк Никс”-ийн эсрэг тоглоно.