Барилгын компаниудын үзэсгэлэн худалдаа болно

"Барилгын хөгжлийн нэгдсэн төв"-өөс орон сууцны мэдээллийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-29-ны хооронд Оросын соёл шинжлэх ухааны төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр "100 мянган айлын орон сууц"-ны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг цэгээс үнэн зөвөөр авч болох гэнэ. Ард иргэд 6 хувийн орон сууцны зээлэнд хамрагдахад олон бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс 100 мянган айлын орон сууцны ажлыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг хүлээж авч шийдвэрлэх аж. Орон сууцны зээлэнд хамрагдаж, мэдээлэл авахыг хүссэн иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.