Халимагийн Ханат хотод “Шилдэг бизнесч эрэгтэй, эмэгтэй” тэмцээн
зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд оролцохоор Халимагийн шилдэг
компани, корпорациудын эзэд ирсэн байлаа.

Халимагийн Ханат хотод “Шилдэг бизнесч эрэгтэй, эмэгтэй” тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд оролцохоор Халимагийн шилдэг компани, корпорациудын эзэд ирсэн байлаа. Шилдэг бизнесч эрэгтэй, эмэгтэй” тэмцээн бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, шилдгүүдийн ур чадварыг сорих зорилготой аж. Тэмцээн дотроо хэд хэдэн төрлийн уралдаан явуулах хэлбэрээр зохион байгуулагдсан байна.
Дуудлага худалдааны тэмцээнд Айты Хрумчиев хамгийн их мөнгө олсон бол Сонирхогчдын тэмцээнд Бажина Олдаев Котуш дууны аянд дорно дахины бүжиг бүжиглэсэнээр авьяаслаг бизнесчээр тодорсон байна. Хамгийн мэдлэгтэй бизнесч нь Юлия Эрендженов, Бамба Лиджиев байсан бол шилдэг бизнесч хосоор Эрдэнийн Очир, Цадаевын Виктория нар шалгарчээ.
Д.Идэр