Энэ жил Монгол Улс дундаж наслалтаараа 154 дүгээрт жагссан байна.

АНУ-ын Тагнуулын төв агентлаг дэлхий улс орнуудын дундаж наслалтыг судалжээ. Тус агентлаг өнгөрсөн жил судалгаандаа 190 гаруй орныг хамруулан жагсааж байсан бол энэ удаа Хятадын Хонконг, Макао, Тайванийг тусгайлан оруулж 221 орныг дундаж наслалтаар нь жагсаажээ.
Энэ жил Монгол Улс дундаж наслалтаараа 154 дүгээрт жагссан байна.
Судалгааны тайланд дурдсанаар монголчуудын дундаж наслалт өнгөрсөн жил 67.65 жил байсан бол энэ жил 68.63 болж нэмэгджээ. Үүнд эрэгтэйчүүд дунджаар 66, эмэгтэйчүүд арай илүү буюу 71.23 жил насалж байна гэж тооцоолсон байна.
Д.Идэр