Холливудын жүжигчин Жесика Алба удахгүй худалдаанд гарах шинэ номоо танилцуулжээ.

Холливудын жүжигчин Жессика Алба удахгүй худалдаанд гарах шинэ номоо танилцуулжээ. Гучин настай, хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр “Үнэнч амьдрал” нэртэй ном гаргаж байгаа юм. Жессика Албагийн анхны ном нь хэрхэн гоо үзэсгэлэнтэй харагдаж, эрүүл амьдрах тухай аж. Мөн Жессика Албагийн гэртээ хийдэг хоолны нарийн жорууд , гэрийн аргаар арьсаа арчлах зөвөлгөө ч орсон байна. “Хэдийгээр 30 настай ч гэсэн залуу охин шиг харагддаг миний нууц бол эрүүл амьдралын хэв маяг. Хоёр охинөө өсгөхдөө хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцмаар байна” гэжээ. Жүжигчин номдоо өөрийнхөө хэрхэн гэрлэсэн, хүүхдүүдээ хэрхэн өсгөж байгаа түүхээ ч мөн бичсэн байна.