Шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Тэрээр “Цагдаагийн дарга нарын хэрэг цэргийн гэмт хэрэг мөн үү, бишүү” гэсэн хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн юм. Харин Үндсэн хуулийн цэцэд хандсан энэ хугацаанд цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих нь хуулиараа хориотой байдаг.

Шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Тэрээр “Цагдаагийн дарга нарын хэрэг цэргийн гэмт хэрэг мөн үү, бишүү” гэсэн хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн юм. Харин Үндсэн хуулийн цэцэд хандсан энэ хугацаанд цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих нь хуулиараа хориотой байдаг. Иймд Үндсэн хуулийн цэцээс хариу гартал шүүгдэгч нарыг ганц худаг руу шилжүүлэх асуудлыг цуцлах ёстой гэсэн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Гэвч цагдаагийн экс дарга нарыг дөнгөж сая цагдан хорих төв рүү ачаад явлаа. Тэд тус дүүргийн эмнэлэгт “Хэрэв эрүүл мэндийн байдал муудвал эмнэлэгт
хамаагүй. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ” гэх баталгаа гаргаж өгсөн байна. Тэд өөрсдийн хүсэлтээр цагдан хорих төв рүү ачигдаж байгаа юм.
Б.Чимэг