Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргыг
шинээр томилох тухай асуудлыг авч хэлэлцэх юм.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргыг шинээр томилох тухай асуудлыг авч хэлэлцэх юм. Энэ албыг АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байхдаа хавсран гүйцэтгэдэг байсан юм. Харин АН Засгийн газраас гарснаар тэргүүн шадар сайдын албыг цомхотгож, харьяанд нь байсан агентлаг, газруудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм. Үүнээс гадна Засгийн газрын гишүүд нууцын зэрэглэлд хамаарах дөрвөн ч асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар тус бүр хоёр нууц асуудал оруулах аж.