Өчигдөр МоАХ-ны гишүүд 2008 оны долдугаар сарын нэгний хэргийн талаар
байр сууриа илэрхийллээ. Тухайн үед хариуцан ажиллаж байсан цагдаагийн
дарга нарт гэм бурууг тохож байгааг тэд шүүмжилж, ард нь байгаа
хүмүүсийг ч м

Өчигдөр МоАХ-ны гишүүд 2008 оны долдугаар сарын нэгний хэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Тухайн үед хариуцан ажиллаж байсан цагдаагийн дарга нарт гэм бурууг тохож байгааг тэд шүүмжилж, ард нь байгаа хүмүүсийг ч мөн сэжигтнээр татаж, шалгах ёстой гэсэн юм. Тухайлбал, 2008 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг зайлшгүй шалгах ёстой хуулийн үндэслэл ч бий гэлээ. Цагдаа нарыг шүүж, шүүх хурлаар цагдан хорих шийвэр гаргасан нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо ч хашиж байгаа хүмүүсийг олон нийтийн анхаарлаас хөндийрүүлэх гэсэн явдал гэж МоАХ-ны гишүүд үзэж байгаа юм.