Хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж буй орнуудын жагсаалтыг АНУ-ын “Флунт ин Форейн” компани гаргажээ.

Хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж буй орнуудын жагсаалтыг АНУ-ын “Флунт ин Форейн” компани гаргажээ. Уг жагсаалтыг БНСУ тэргүүлсэн бол Канад, Сингапур, Катар орж тавдугаарт Монгол улс эрэмбэлэгдсэн байна. Мөн ьщтус компаний захирал Александр Гордин “БРИКС-ийн орнуудад хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарал хандуулж буй нь ажиглагдсан, тэр дотроо хөрөнгө оруулагчдыг төдийлөн татдаггүй байсан Монгол улс алт болон бусад ашигт малтмалын нөөцийнхөө ачаар гадныхны анхаарлыг их татах болсон” гэжээ. Дээрх жагсаалтыг гаргахдаа НҮБ, Дэлхийн банк, ОУВС-ийн мэдээлэл, улс төр, санхүүгийн эрсдэл, баримтыг үндэслэн гаргадаг байна.