Барилгын хөгжлийн нэгдсэн төвөөс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн мэдээллийн үзэсгэлэнг энэ сарын 29-31-нд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулахаар болжээ.

Барилгын хөгжлийн нэгдсэн төвөөс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн мэдээллийн үзэсгэлэнг энэ сарын 29-31-нд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд “100 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдээр тогтохгүй цаашид хамрагдах орорн сууцны төслүүд, банк, даатгалууд оролцоно. Энэ үеэр барилгын 50 гаруй компани болон ханган нийлүүлэгчид өөрсдийн орон сууцны талаар иргэдэд мэдээлэл хийнэ.