Нэрт эрдэмтэн Алберт Эйнштейний мэндэлсний 133 жилийн ойд зориулан Израилийн Еврейн их сургуулийнхан түүний баримт бичгүүдийг дэлгэх юм байна.

Нэрт эрдэмтэн Алберт Эйнштейний мэндэлсний 133 жилийн ойд зориулан Израилийн Еврейн их сургуулийнхан түүний баримт бичгүүдийг дэлгэх юм байна. Баримт бичгүүдийг тоон системд шилжүүлэн цахим хэлбэрт оруулсан бөгөөд урд нь мөн Принстоны их сургуулийн мэргэжилтнүүд түүний баримтуудыг цахим болгож байжээ. Энэ баримт бичгүүдийн нээлтэнд 80 мянга орчим зүйлүүд орох бөгөөд 40 мянга нь Эйнштейний өөрийнх нь, үлдсэн нь түүнтэй хамааралтай баримтууд юм.