“Дусал үг″, “Чамд хэлье” зэрэг дуунуудаас гадна дуучин Сарантуяатай хамтарсан “Viva” хэмээх уран бүтээлээрээ Марта хэдийн олны танил болсон. Тэрбээр нэг хэсэг нам гүм амьдарч, уран бүтээлээсээ хөндийрөөд байсан бол 2015 онд уран бүтээлдээ идэвхитэй ороод эхэлжээ. Он гарснаас хойш хоер ч дуугаа клипжүүлж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Хамгийн сүүлд гуравдугаар сард “Атом” хэмээх дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм.
2015 оны эхний сард Марта Эркатай хамтран дуулсан “Хар цагаан” дуугаа клипжүүлж, үзэгчдийнхээ сонорыг мялаасан бол сарын дараа түүний “Атом” хэмээн дуу нь клиптэй болоод байна. Мөн тун удахгүй үзэгчдэдээ өөр нэгэн клипээр бэлэг барих гээд завгүй яваа юм билээ. Ямартай ч залуу дуучиндаа уран бүтээлийн олз, омог ихтэй байхыг хүсэн ерөөе.