Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4830 4831 4832 4833 4834 4835 4836
  • Усанд автсан айлуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа
    2017 оны 3 сарын 05
    Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, нөхцөл байдал тун хүнд болоод байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан өнөөдөр уг нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Өчигдөр үүрэгт ажлаа хүлээж авсан тэрбээр эхний ажлаа ийнхүү дүүргийнхээ хамгийн хүнд нөхцөлтэй хэсгээс эхэлж байгаа аж. Түүнийг очиход тухайн хэсгийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байсан юм.

    Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлж байгаагаар энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийн усанд автжээ. Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэнийг дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгаланд танилцууллаа.

    Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа хэлэхдээ “Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөрдүүргийнхээ хүнд байгаа газар ирж танилцлаа. Иргэд үүнд талархаж байна. Айлууд усанд автсан талаарх дуудлага анх12 дугаар сарын 21-нд ирсэн. Энэ хэсэг бол “7 булагтай” гэдэг нэртэй газар. Булгийн эхэнд айлууд шороо асгаж бууснаас болоод дулаан газраас ус гарч ирэх болсон. Ингээд мөстөж, маш их мөс үүссэнийг та бүхэн харж байна. Онцгой байдлын албанаас техник хэрэгсэл гаргаж, зарим үед 24 цагаар ажилласан. Маш их ус соруулж, мөс ховхолж зайлуулсан ч нөхцөл байдал дээрдээгүй.” гэлээ.

    “Урин дулаан цаг ирж, мөс хайлах дөхөж байна. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.” хэмээн 10 дугаар хорооны иргэд ярьж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан иргэдийн санал хүсэлтийг сонсож, газрын алба болон онцгой байдлын хэлтэст зохих чиглэлийг өглөө. Даваа гаргаас эхлэн холбогдох байгууллагууд уг асуудлын талаар шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаарна
    2017 оны 3 сарын 05
    Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

    Салхи энэ сарын 6-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно.Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
  • Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг ирэх даваа гарагт шийднэ
    2017 оны 3 сарын 04
    Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг ирэх даваа гарагт шийднэ
  • Обамагийн гэр бүлийн ном дээд амжилтыг шинэчлэн тогтоов
    2017 оны 3 сарын 04
    Обамагийн гэр бүлийн ном дээд амжилтыг шинэчлэн тогтоов
  • БНСУ-ын визний шинэчлэгдсэн журам мөрдөгдөж эхэллээ
    2017 оны 3 сарын 04
    БНСУ-ын визний шинэчлэгдсэн журам мөрдөгдөж эхэллээ
  • 25 мянган хүнийг зээлийн хар жагсаалтаас хаслаа
    2017 оны 3 сарын 04
    25 мянган хүнийг зээлийн хар жагсаалтаас хаслаа
  • Энгийн гадаад паспортыг сунгалт хийхгүй болжээ
    2017 оны 3 сарын 04
    Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсон байна.
  • Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр болно
    2017 оны 3 сарын 04
    Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулдаг.

  • Гиннессийн амжилт: Дэлхийн хамгийн хурдан яст мэлхий секундэд 28 сантиметр хурдалжээ
    2017 оны 3 сарын 04
    Энэ жил Гиннессийн дээд амжилтын ном 60 нас хүрч байна. 1955 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш уг ном дэлхийн 100 гаруй оронд 132 сая хувиар борлогдож, хэвлэлийн жинхэнэ сенсаци болсон юм. Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд хэвлэгдсэн 2016 оны Гиннессийн дээд амжилтын номын зарим амжилтаас танилцуулъя.
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
    2017 оны 3 сарын 04
    Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    2017 оны 3 сарын 04
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 4 хэмийн хүйтэн байна
    2017 оны 3 сарын 04
    Улаанбаатарт өдөртөө 4 хэмийн хүйтэн байна
  • Шүүхээс “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа
    2017 оны 3 сарын 03
    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүллээ.

    Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон зохион байгуулах үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 3 сарын 03
    Монголбанк 1 долоо хоногтой 555 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 03-р сарын 3-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 555 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Фото: ”Хөх сувд-2017” мөсний баяр болж байна
    2017 оны 3 сарын 03
    Фото: ”Хөх сувд-2017” мөсний баяр болж байна
  • Нэг ам.доллар 2470 төгрөгтэй тэнцлээ
    2017 оны 3 сарын 03
    доллар
  • Баярын өдрүүдэд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ
    2017 оны 3 сарын 03
    Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 04 дүгээр тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/43 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллалаа. Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 22 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

    Хороод бэлэн байдлын зэрэгт шилжин, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2017-02-24-ний өдрийн 17.30 цагаас 2017-03-02-ны өдрийн 08.30 цаг хүртэл Засаг даргын Тамгын газарт 22, 1-19 дүгээр хороонд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

    Хороодын хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд тогтмол хяналт тавьж, 1-2 цаг тутамд тогтмол мэдээлэл авч цагийн байдалтай танилцаж, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд тогтмол илтгэж ажиллалаа гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

  • ”Осол, гэмтлээс олуулаа сэргийлцгээе” аян зохион байгуулж байна
    2017 оны 3 сарын 03
    Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь 2017 онд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, хамт олны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлийг бууруулах зорилгоор ”ОСОЛ ГЭМТЛЭЭС ОЛУУЛАА СЭРГИЙЛЦГЭЭЕ” аяныг зохион байгуулж байна.
    Аяны хүрээнд Албан журмын даатгагчдын холбооны Дорноговь аймаг дахь салбар, Сайншанд Хот тохижилтын газартай хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар чиглэлийн болон Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн замуудад тус бүр нэг нэг зурагт самбар хэвлүүлэн байршууллаа.
  • Иргэн та, сонгогчдын жагсаалтад багтсан уу
    2017 оны 3 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана.
  • Хотын даргын шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлалаа
    2017 оны 3 сарын 03
    Д.Пүрэвдаваагийн нэрийг хоёр ч удаа өргөн мэдүүлсэн ч хотын дарга Э.Бат-Амгаланг Засаг даргаар батламжилсан нь ийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
4830 4831 4832 4833 4834 4835 4836
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    2 цаг 48 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    6 цаг 5 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    6 цаг 18 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    6 цаг 31 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Өчигдөр 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК