Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4878 4879 4880 4881 4882 4883 4884
  • Багануур дүүрэг улсын төсөвт 2.9 тэрбумыг төвлөрүүлжээ
    2017 оны 2 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах юм.

    Ингэснээр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг хотын дарга онцоллоо. Ялангуяа төрийн ажлын уялдаа холбоог сайжруулж, дүүргийн мэдээллийн урсгалыг цэгцтэй болгох зорилгоор өнөөдрөөс эхлэн дүүргийн удирдлагууд Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийж эхэлж байна.

    Хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн наран ургах зүг Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотоос 130 км зайд Хэрлэн голын сав газарт орших уул уурхай, дэд бүтэц хөгжсөн тус дүүргийн өнөөгийн байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тэрбээр мэдээлэл өгөв.

    Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ “Багануур дүүрэг 62.2 мянган га газар нутаг, 29 мянга орчим хүн амтай. Нийслэлийн төвийн бүсийн 1 дүүрэг, зүүн бүсийн 4 аймаг, 50 гаруй сумыг эрчим хүчээр хангадаг Багануурын зүүн бүсийн Цахилгаан түгээх сүлжээ, Багануурын уурхайн 1100 гаруй ажилчин 38 жилийн түүхэнд Улаанбаатар хотыг түлш, эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. 2008 оноос хойш өнгөрсөн хугацаанд бид дүүрэг, орон нутгийн 2016 онд батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг тухайн онд нь багтаан хийхэд анхаарч ажиллаж ирлээ. 2017 он эдийн засгийн хувьд хүнд байгаа учраас батлагдсан төсөв мөнгөндөө багтааж, хөрөнгө оруулалтын ажлаа тасралтгүй явуулах нь чухал байна.

    2016 онд Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх байсан. Ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явагдаж байсан бол 8-10 сар буюу бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг 2 сарын хугацаанд 70-80 хувьтай хийж гүйцэтгэсэн” гэлээ.

    Тэрбээр цааш хэлэхдээ “Манай дүүрэг улсын төсөвт 2.9 тэрбум, нийслэлийн төсөвт 6.8 тэрбум, дүүрэгтээ 1 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Уг орлогын төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн. Мөн газрын төлбөрөөс 500 гаруй сая төгрөгийг Нийслэлийн газрын албанд төвлөрүүлдэг. Төлөвлөгөөгөө ч давуулан билүүллээ” хэмээн мэдээлсэн юм.

    Багануур дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна. 9 цэцэрлэгт хүүхдүүдээ 100 хувь хамруулах ч боломжтойг дүүргийн Засаг дарга хэллээ. Мөн ерөнхий боловсролын 3 цогцолбор сургуульд 5400 хүүхэд 32 хүүхдийн анги дүүргэлттэйгээр суралцаж байгаа аж.

    Дүүргийн зүгээс 2017 оныг “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан байна. Энэ онд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахаар төлөвлөжээ.

    14 хоногийн дараа “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар Багахангай дүүргийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АНУ-ын багийг Ираны нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хоригложээ
    2017 оны 2 сарын 06
    “Энэ оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Керманшах хотод болох чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээнд АНУ-ын багийг Иран улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг гаргалаа.” гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Бахрам Газеми өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.

    Тусгай комиссийн хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг тайлбарлаж “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас лалын шашинт 7 улсын түүний дотор Ираны улсын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлах тухай зарлиг гаргасантай холбогдуулан манай улсаас авсан хариу арга хэмжээний хүрээнд ийм шийдвэрт хүрсэн.” гэжээ.

    Иран улсын Гадаад хэргийг яамнаас гаргасан шийдвэртэй хобогдуулан ДБНХ-ны Ерөнхийлөгч Н.Лалович мэдэгдэл хийхдээ “Бид Иран улсын Гадаад хэргийн яамнаас өөр шийдвэр гаргах байх гэж хүлээж байлаа. Гэхдээ тухайн хоёр орны хоорондын харилцаанд бий болсон бүх асуудлыг харгалзан үзэж цогцоор нь авч үзэхийг бид хичээж байна. нэгэнт бий болсон байдлаас аль болох түргэн гарах чиглэлд бид өнөөдөр ажиллаж байна.” гэжээ.

    Энэ удаагийн Дэлхийн Цомын төлөө тэмцээнд Азербайжан, АНУ, Гүрж, Иран, Монгол, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцохоор бэлтгэж байна.
  • Д.Оюунхорол сайд тайлбар хийлээ
    2017 оны 2 сарын 06
    Д.Оюунхорол мэдээлэл хийлээ
  • Хан-Уулын замын цагдаа хорт бодис хэмжих багажтай боллоо
    2017 оны 2 сарын 06
    Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө. Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор энэхүү төхөөрөмжийг өгчээ.

    Тус багаж нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааны найрлага, тортогжилт, утаан дах хорт бодисыг хэмжих юм.
  • Ирэх бямба, ням гаригт дугаарын хязгаарлалт хийнэ
    2017 оны 2 сарын 06
    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлж амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт хийгдэнэ.



    Тодруулбал, 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.



    Жич: Автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр САППОРО төвийн уулзвараас ТАВАН ШАРЫН уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
  • “Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа
    2017 оны 2 сарын 06
    Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд аяны зорилго оршино. Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүд болон, хэсгийн ахлагч тус дүүргийн иргэдэд бага насны хүүхдийг түлэгдэлтээс хэрхэн хамгаалах, эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалт явуулж, мэдээлэл өгч эхлээд байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд III байрт шалгарав
    2017 оны 2 сарын 06
    Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд гуравдугаар байрт шалгарав

    Өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар”өвлийн спортын наадам, цасны баяр боллоо.
    Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэд, хүүхэд залуус эрүүл агаарт бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “UB Resort” цанын баазыг байгуулсан билээ
    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын ажлын алба , дэргэдэх хэлтэс албадын 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
    Уг спорт наадам, цасны баярыг зохион байгуулах ажлын хэсгээс оролцогч байгууллагуудын дунд бүжгийн тэмцээн, цас, мөсөн бүтээлээр хотхон байгуулах зэрэг уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулсан юм.
    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нийслэлийн төв Сүхбаатарын талбайн орчмоо урлаж оролцлоо.
    Мөн дүүргийнхээ хэлтэс албадын дунд хөгжөөнт буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулав. Ийнхүү Сүхбаатарчууд бүхий л үйл ажиллагаанд өндөр зохион байгуулалттай оролцож багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Мөн наадмын үеэр нийслэлийн 2016 оны Биеийн тамир, спортын шилдэг хамтлагаар шалгарсан 12 дугаар хороо шагналаа гардан авав.
  • Шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдлээ
    2017 оны 2 сарын 06
    Баянгол дүүрэг дэх “Петровис”-ийн салбаруудаар шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, АИ92-1630, ДТ-1720, 95-1820, 98-1920, 80-1480 төгрөг болсон байна.
  • “Баатар баримтат” кино жанрт шинэ зүйл үү?
    2017 оны 2 сарын 06
    “Баатар баримтат” кино жанрт шинэ зүйл үү?
  • Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүллээ
    2017 оны 2 сарын 06
    Талх-Чихэр ХК-ны нэрэмжит ”Хэвийн боовны баяр” АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал ХХК-ны бөх а.х.а Ш.Мөнгөнбаатар хоёр дахиа түрүүлэв. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн харьяат Хантайшир дэвжээний бөх, а.х.а Ц.Бямба-Очир үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн харьяат, а.а Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн харъяат, а.а Цэ.Мөнхбаяр нар шалгарлаа.
  • Танилц: 2017 оны ЭЕШ-ын онцлог
    2017 оны 2 сарын 06
    Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна.

    Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.

    Шалгалтад бүртгүүлэхдээ:

    • Цахим үнэмлэх

    • Чээж зураг

    • Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл

    • И-мэйл хаяг Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

    Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны esis.edu.mn боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

    МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

    ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.

    Монгол хэлний тухай хуулийн 7.4–д заасны дагуу ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын даалгаврын 4/1- ээс доошгүй хувь нь монгол бичгийн даалгавар байна.

    Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягаас татаж авч дадлага хийх боломжтой.

    Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

    Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.

    Үүнд:

    - Бүртгэлийн хуудас

    - Суудлын хуваарь

    - Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

    - Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

    ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

    ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.

    Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

    Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-ууд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн БҮТ үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах CALL CENTER үйлчилгээг нэвтрүүллээ.

    Лавлах утас: 75779498


    БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
  • Нийслэлийн хоёр байршилд агаарын бохирдол маш их байна
    2017 оны 2 сарын 06
    Өнөөдөр 09.30 цагийн байдлаар МҮОНТелевиз орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 1184, Толгойт орчимд маш их бохирдолтой буюу 558, Бөхийн өргөө орчимд их бохирдолтой буюу 410 хүрчээ.



    Агаарын чанарын индексийн хэвийн хэмжээ 51-100 үзүүлэлттэй байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг ба энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

  • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийжээ
    2017 оны 2 сарын 06
    Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох хуульд заасны дагуу хянан шалгаж, томилох эрх бүхий байгууллагад мэдэгддэг. Уг ажлын хүрээнд 2015-2016 оны хооронд ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийжээ.

    Дүн шинжилгээнд 2015 онд 7893 мэдүүлэг хүлээн авсан бол 2016 онд 11840мэдүүлэг хүлээн авсан буюу урьд оныхоос нэмэгдсэн дүнтэй гарсан байна.

    Зураг 1. 2015-2016 оны ХАСУМ ирүүлсэн байдал



    2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн мэдүүлгийн тоо харьцангуй өндөр байгаа нь 2014 оны 12 дугаар сард Шийдлийн Засгийн газар байгуулагдсан үетэй холбогдож байгаа бөгөөд 2015 оны 06 дугаар сард Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас ирүүлсэн мэдүүлгийн тоо нийт дүнд нөлөөлсөн хэмээн үзжээ.

    Харин 2016 оны 5 дугаар сард ирүүлсэн мэдүүлгийн тоо өндөр байгаа нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнөх үетэй давхцаж байгаа бол сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сараас мэдүүлгийн тоо өссөн байна.

    Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан нөхцөлийг авч үзвэл 2016 онд албан тушаалын ангилал, зэрэглэл дэвшсэн 4050, шилжин томилогдсон 3758, нийтийн албанд шинээр томилогдсон 1895, эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотой шалтгаанаар 1134 мэдүүлэг ирүүлжээ.

    Зураг 2. Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан 2015-2016 оны харьцуулсан байдал

    Нийтийн албан томилогдохоор мэдүүлгээ хянуулсан иргэдийг төрсөн оноор нь авч үзвэл 1941-1996 оны хоорондох хугацаанд хамаарч байгаа бөгөөд үүнээс 1982 онд төрсөн 827, 1986 оны 783, 1980 оны 780, 1987 оны 773, 1985 оны 760 иргэн байгаа нь хамгийн өндөр дүнтэй байна.

    Зураг 3. Мэдүүлэг гаргагч, төрсөн оноор (хамгийн олон мэдүүлэг ирүүлсэн 5 он)



    Зураг 4. Мэдүүлэг гаргагчдын тоо, төрсөн оноор 2015-2016



    Зураг 5. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал



    Зураг 6. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ
    2017 оны 2 сарын 06
    Өнөөдөр доорх ажлын хэсгүүд хуралдана.

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;
    Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Хог хаягдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд;
    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.
  • XII-XIII зууны монголчуудын “нууц” ба “ил” түүх
    2017 оны 2 сарын 06
    Их эргэлзээтэй санагдаж байгаа зүйл бол “Монголын нууц товчоо”-ны зохиогч “феодализм”, “овгийн байгуулал”, тэр ч байтугай, “язгууртан”, “ардчилал” гэх мэт ойлголтуудыг мэдэж байсан гэж үү гэдэгт байна. Харин ч, зохиогч нь 1240 онд өнгөрсөн өдрүүдийн тухай өгүүлэхдээ аль нэг Чингисийнхэнд талархалтай байсан эсэхээ тодорхойлсон гэвэл үнэнд арай ойртож очихсон билээ. Чухамхүү ийм талархалтай эсэхээ зохиогч илэрхийлэхийг эрмэлзсэнээс үнэн байдлыг хохируулсан тал гарсан байж болно....
  • 24 баримт: Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрчим хүчний бодлого
    2017 оны 2 сарын 06
    ...Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна....
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 2 сарын 06
    09:00 цагт: Угийн бичиг хэрхэн хөтлөх, түүний ач холбогдлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг удам уламжлын холбоо” хамтран үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна. Тус зөвлөгөөнд УИХ-ын зарим гишүүд, Монголын ураг удам уламжлын холбооны 100 гаруй төлөөлөгч эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд хамгийн сонирхолтой нь угийн бичиг хөтөлснөөр 41 үеэ мэддэг хүн хүрэлцэн ирж мэдээлэл, туршилга солилцоно. Хаана: Монголын Хүүхдийн ордон Бага танхим

    12:00 цагт: Соёлын салбарт хамтран ажиллах тухай БСШУСЯ, Беларусь улсын Соёлын яам хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ болно. Хаана: БСШУСЯ-ны 401 тоот
  • Тэмцэлгүй зон мөхнө, урсгалгүй сайр хатна
    2017 оны 2 сарын 06
    ...Бид ГАМИНГИЙН СҮНСҮҮДИЙГ ОРОЙ дээрээ тахисан байна.
    Цөөхөөн хэдэн МАНАНГИЙН луйварчид төрийн эрхийг сонгууль будлиулах, санал худалдаж авах замаар хууль бусаар авч, урьд зүгийн эрлийз, хурлийзуудын явуулгаар ГАЗАР ШОРОО, ТУСГААР ТОГТНОЛОО алдаж мэдэх, хууль тогтоомж үйлдвэрлэж байна...
  • Өнөөдөр Дашнямтай өдөр
    2017 оны 2 сарын 06
    2017.2.6, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

    ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
    НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

    Аргын тооллын: 2017.2.6, Даваа гараг
    Наран ургах шингэх: 08.13-18.00
    Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна
    2017 оны 2 сарын 06
    2017 оны 02 дугаар сарын 05-ны 20 цагаас 02 дугаар сарын 06-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

    2017 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    7-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
4878 4879 4880 4881 4882 4883 4884
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    13 цаг 54 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    17 цаг 12 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    17 цаг 25 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    17 цаг 38 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК