-
2016 оны 5 сарын 02
Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6915, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй.
-
2016 оны 5 сарын 02
Их Британий Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын нүүрийг Кембрижийн гүнгийн авхай Кейт чимсэн байна. Сэтгүүлийн нүүрийг чимсэн хөрөг зургийг гэрэл зурагчин Жош Олинс авсан бөгөөд энэ нь Кейтийн сэтгүүлд зориулж авахуулсан анхны зураг авалт болжээ. Зураг авалт Зүүн Английн Норфольк мужийн тал газарт явагдсан бөгөөд 10 хуудас бүхий Кейтийн гэрэл зургууд Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын голд нийтлэгдэн худалдаанд гараад байна. Мөн энэхүү зураг авалтын хоёр гэрэл зургийг Лондон хотноо байрлах Үндэсний хөрөг зургийн галлерейд өчигдөр байршуулсан байна. Өнөөдөр мөн Их Британий хамгийн залуу гүн болох Шарлоттын нэг насны төрсөн өдөр тохиож байна. Залуу гүнж Шарлотта болон түүний ах ханхүүй Жоржийн зургуудыг мөн Vogue сэтгүүлийн гэрэл зурагчин Жош Олинс авсан байна.
-
2016 оны 5 сарын 02
ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
160502-6БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг оролцов.
Тэрээр, Азийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээрх 30 орчим улсыг багтаасан энэхүү яриа хэлэлцээний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Эдүгээ олон улсад тулгамдаад буй уламжлалт болон уламжлалт бус заналхийллийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг шийдвэртэй арга хэмжээ авч,аливаа үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглээд, энэ үйл хэрэгт эл бага хурал тодорхой үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлд явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтын талаар мэдээлэв.
“Яриа хэлэлцээний замаар аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болсон 5 дахь удаагийн сайд нарын уулзалтаар гишүүн орнууд олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэн хурлын төгсгөлд хамтарсан тунхаглал гаргав.
Бага хурлын дарга БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн бага хуралд оролцож буй ОХУ, БНСУ, Казахстан, Индонези, Филиппин, Вьетнам зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон 7 дугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
-
2016 оны 5 сарын 02
Монголын үйлдвэрчний эвлэлээс “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдлэе” уриатай жагсаалыг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа.
-
2016 оны 5 сарын 02
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
-
2016 оны 5 сарын 02
Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг тавдугаар сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно.
-
2016 оны 5 сарын 02
Шинэ долоо хоногийн арилжааны эхний өдөр Токиогийн биржийн хувьцааны үнэ 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Токиогийн хөрөнгийн биржийн Никкей индекс 3.6 хувиар буурч 16,062 болсон байна. Хувьцааны үнэ буурсан шалтгааныг Японы Төв банкнаас хөрөнгө болон зээлийг хөнгөвчлөхөөс татгалзах шийдвэрийг гаргасантай холбон тайлбарлаж байна. Харин энэ үеэр Японы иений Америк долларын эсрэг ханш сүүлийн 18 сард байгаагүй дээд хэмжээнд хүрч өсөөд байна.
-
2016 оны 5 сарын 02
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ. Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 02
Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч Б гэх бүсгүйг зодож, улмаар хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.
-
2016 оны 5 сарын 02
АТГ-аас Замын Үүд дэх Гаалийн газар өнгөрсөн сард ажилласан. Энэ хүрээнд тус газрын байцаагчдын цалингийн картыг нэг бүрчлэн шалгажээ. Тодруулбал, мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгасан байна.
-
2016 оны 5 сарын 02
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд бараалхав
-
2016 оны 5 сарын 02
ШӨХТГ-аас “Юнигаз” компанийг хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн гэх гомдлын дагуу торгууль ногдуулжээ.
-
2016 оны 5 сарын 02
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа дахин хойшлуулж, маргааш 10:00 цагт хуралдуулахаар болжээ.
Тус бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдах товтой байсан. Гэвч хуралдаанаа хойшлуулж 14:00 цагт хуралдах зар тараасан юм. АН-ын бүлэг ийн хуралдаанаа хоёр ч удаа хойшлуулаад байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Эрүүл мэнд, спортын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилох шаардлагатай гэсэн байр суурьт нэгдсэн аж.
-
2016 оны 5 сарын 02
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.Нам нь сонгуульд оролцохгүй хэрнээ тус намаас 20 хүн бие даан нэр дэвшинэ гэж Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн тус намын дэд дарга С.Боргил онцлов. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулав.
-Танай нам АН-ыг дэмжиж ажиллана гэсэн үнэн үү?
-Сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх зэрэг мэдээллүүдэд албан ёсоор залруулъя. Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн албан ёсны мэдээлэлд 2016 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцохоор нэр заагдсаны дотор Хөдөлмөрийн үндэсний намын нэр байгаа. ХҮН 2016 оны сонгуульд оролцоно гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье. 2016 оны сонгуульд манай намын дунд болон анхан шатны нэгжүүд намын төв аппарат эрчимтэй бэлдэж байгаа. Бид сонгуулийн хуулинд заасан хугацаанд намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах болно.
-Танай намыг СЕХ-оос төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзлаа гэсэн байсан?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манай намын гишүүн н.Ганболдоос гаргасан албан бичиг дээр төлөвшөөгүй гэдэг үг орсон байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй.
Бидний хүсэлтийн хариуг Сонгуулийн ерөнхий хороо хуулинд заасан хугацаандаа гаргах байх. Ер нь нам төлөвшсөн, төлөвшөөгүй гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хороо байр суурь илэрхийлэхгүй байх.
-Танай намын дарга яг хэн нь вэ. Н.Ганболд гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг яваад байгаа?
-Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичигдсэн намын дарга нь ч бас би. Дөрөвдүгээр сарын 27-нд манай намын төв хорооны хурал болсон. Үүгээр сүүлийн саруудад үүсээд байгаа үл ойлголцол, зөрчилдөөнийг намжаах зорилгоор нийт гишүүдийнхээ хурлыг хийсэн.
Энэ хурлаар С.Боргил миний бие намын даргаар сонгогдсон. Дээд шүүхийн лавлагаан дээрээс харж болно. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг дээр би гарын үсэг зурж, тамга дарсан.
-Нэр дэвшигчдээ тодруулсан уу?
-Нэр дэвшигчид тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж байгаа. Хуульд заасан хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулна.
-Таныг мөрийн хөтөлбөрөө өгөхдөө өөрөө бие дааж нэр дэвших хүсэлтээ давхар өгсөн гэсэн байсан. Энэ үнэн үү?
-Манай нам нэр дэвшихээр өөрсдөө шийдсэн хүмүүсээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлэхээр болсон. Улс төрийн бусад хүчнүүд болон өөр ямар нэгэн байдлаар манай намыг сонгуульд оруулахгүй байх тохиолдолд бие даан нэр дэвших юм. Ийм нөхцөл байдал эрсэд бий гэж бид харж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар бусдыг хардаж сэрдэхгүй.
-Намаас нэр дэвших болон бие даан нэр дэвших хоёрыг давхардуулах нь хууль зүйн хувьд боломжтой юу?
-Зөрчилгүй гэсэн тайлбарыг бид авсан.
-Танай намын тамга хэдэн хувь байгаа вэ?
-Хоёр тамга байгаа. Эхний тамгыг бид албажуулахаар хүсэлт гаргаад явж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
-Бие дааж нэр дэвших хэчнээн хүн байгаа вэ?
-Бие дааж нэр дэвших 20 орчим хүн байгаа. Манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн эрсдэл бий. Намыг сонгуульд бүртгэвэл намаасаа нэр дэвшээд явна. Энэ нам өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
-
2016 оны 5 сарын 02
“Харри Поттер” цуврал үйл явдлын хувьд үргэлжлэх боломжгүйгээр төгссөн байдаг. Гэхдээ Роулинг энэ үйл явдлыг нь үргэлжлүүлэх бус Поттерийн гэр бүлийн түүхээр өмнөтгөл зохиолыг нь туурвиж эхэлсэн билээ.
Тус кино нь ”Fantastic Beasts and Where to Find Them” нэртэйгээр энэ оны 11 сард нээлтээ хийх товтой байгаа юм. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Эдди Рэдмэйн тоглох бөгөөд киноны үйл явдал Харри Поттерыг Хогвартсад элсэж орохоос 70 жилийн өмнөх он цагт өрнөнө.
Киноны гол баатар Ньют Скамандер нь Нью-Йоркийн ид шидийн яамнаас зугтаасан аюултай амьтдыг барих ёстой болсноор үйл явдал өрнөх аж.
-
2016 оны 5 сарын 02
Миний бие ”Шударга ёс” бүлгийн гишүүнээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүү-д мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай
-
2016 оны 5 сарын 02
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Нэгдүгээр” багийн нутаг “Улаан хад” гэх газарт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
-
2016 оны 5 сарын 02
Японы парламентын гишүүд Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын нисэх буудлын ажлын явцтай танилцав
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягийн урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива нар багтсан байна.
Төлөөлөгчид өчигдөр /2016.04.30/ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцлаа. Олон Улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөрөө 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны хүмүүс танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нь Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 орчим жил ажиллаж байна. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд түүний нэг нь Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх буудал юм. Уг бүтээн байгуулалтын анхны санаачлага нь 2005-2006 онд гарч, 2008 онд төслийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар батлагдаж байсан. Олон Улсын нисэх буудал гурван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн. Одоо ашиглалтад ороход багахан хугацаа үлдсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Япон Улсын парламентын гишүүдэд дуулгав. Мөн Ази, Европ болон Ази, Хойд Америкийн агаарын замын дунд байрладагаараа энэхүү нисэх буудал онцлогтой төдийгүй Зүүн Азийн зангилаа буудал болох боломжтой гэдгийг ч тэрээр хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг олон улсын нисэх буудлыг түшиглэн Худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс байгуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсныг Японы парламентын гишүүдэд хэлсэн юм гэж Улсын Иx Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 02
Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэг хүртэлх насны хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон талаар мэдээллээ. Энэ нь ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гадуур улаанбурханы дэгдэлт буурахгүй байгаатай холбоотой гэжээ.
Мөн эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн Бямба гариг болгон шилжүүлжээ.
-
2016 оны 5 сарын 02
”Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа ”Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, ”Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байгаа юм.
Тэгвэл манай сайтын хамт олон ”Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болоод 5 дугаар сарын 01 ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын ”Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы ”Залуучууд” театрын ”Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын ”Мөнхийн галт цэцэг” жүжгүүдийг үзэж сонирхсон юм. Жүжиг тус бүр өөр өөрийн онцлогтой, жүжигчдийн гаргаж буй дүр бүхэн нь цаанаа гүн гүнзгий утга санааг агуулж үзэгчдэд ихийг ойлгуулсан гайхалтай тоглолтууд болсон юм. Энэ мэтчилэн 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ”Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдох бөгөөд улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх юм. Харин 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.