зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5297 5298 5299 5300 5301 5302 5303
  • Аж ахуйн нэгжүүдэд бэлтгэл байдлын шалгалт явууллаа
    2016 оны 2 сарын 05

    шинэ мэдээ
    prev
    НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА
    / 2016/02/04
    1
    НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

    Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Цагдаагийн газартайгаа хамтран тус аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд гамшгийн болон бусад нөхцөл байдал үүссэн үед бэлтгэл бэлэн байдлыг хангаж чадах эсэхэд хяналт шалгалт явууллаа. Мөн энэ үеэр зөрчилгүй жолоочийг шалгаруулж урамшуулсан байна. Тус урамшууллыг “Говь” авто угаалга, “Хурд”, “Баян Ундрал” авто сервисүүд ивээн тэтгэсэн бол аймгийн Засаг даргын Тамгын газрын “Олон нийттэй харилцах алба”, “Алтанговь” телевиз уг арга хэмжээнд хамтран оролцсон юм.

    _DSC1079

    Түүнчлэн Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам аймгийн төвөөсөө 50 орчим км-т цасанд боогдож, авто машин явах боломжгүй болсныг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид цэвэрлэж, авто машин явах аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Зам 200 орчим метр газар цасанд дарагдсан байсан аж.


  • Шүүн таслах ажиллагааны асуудлаар уулзалт-ярилцлага зохион байгууллаа
    2016 оны 2 сарын 05
    Улсын Дээд шүүхээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлага 2016 оны 2 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд боллоо.

    Энэ үеэр Улсын Дээд шүүхийн шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шинээр батлагдсан зарим хуулиудын үзэл баримтлал, тэдгээрийг хэрхэн хэрэглэх, тодорхой төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцов.

    Тухайлбал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2015 оны тойм, алдаа, зөрчлийн тухай, Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Захиргааны ерөнхий хууль, үзэл баримтлал, Гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практик, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлэгдэж буй хэрэг маргаан, анхаарах зарим асуудлын тухай, Албан тушаалын гэмт хэрэг, Аргагүй хамгаалалт, Олон Улсын гэрээ конвенцийг шүүхийн практикт хэрэглэх зэрэг олон чухал сэдвүүдийг хөндөн ярилцжээ.

    Уулзалт-ярилцлагад Улсын Дээд шүүхийн шүүгчид болон анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нийт 120 гаруй хүн оролцсон байна.
  • Улаанбаатарын өвлийн наадам маргааш болно
    2016 оны 2 сарын 05
    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр харваж, авирч, өвлийн дугуй унан, нохойтой чарга, бүргэд, морь тэмээ унан зургаа авахуулах боломжтой. Гадаад дотоодын зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах давхар ач холбогдолтой тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг Найрсаг Улаанбаатарчууддаа уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
  • Г.Баярсайхан: Залуусын бизнесийн дэмжинэ
    2016 оны 2 сарын 05
    Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан салбарынхаа асуудлаар мэдээлэл хийлээ.
  • М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэх хүсэлт гаргажээ
    2016 оны 2 сарын 05
    М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэх хүсэлт гаргажээ
  • Хүүхдийн мөнгө өнөөдөр орно
    2016 оны 2 сарын 05
    эгдүгээр сарын хүүхдийн өмнгө хоёрдугаар сар гарчихаад байхад буугаагүй байгаа юм. Иймээс ээж аав нар энэ мөнгийг хэзээ орох бол гэсэн хүлээлттэй буй. Тэгвэл ХАХНХ-ын сайд хүүхдийн 20 мянган төгрөг энэ сарын 5-нд буюу өнөөдөр орно хэмээн мэдэгдэж байна.

    2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999 мянга орчим хүүхэд авах гэнэ. Энэ нь нийт хүүхдийн 97 хувь юм байна.
    Харин хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө өмнөх шигээ сардаа багтаан орох гэнэ.
  • Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 2 сарын 05
    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 2 дугаар сарын 07-ны Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
    Энэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хоёр хэрэг гарчээ
    2016 оны 2 сарын 05
    БГД-20 ”ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 04-нд авч шалгахад: СХД-7 хороонд суух “Галт гал“ ХХК-ий талхны үйлдвэрт гурил зуурагч О /эм.41н/ гурил зуурагч машинд баруун гарын алганыхаа ар талыг зүсэж гэмтээсэн БГДЦХ-2 шалгаж байна.

    БГД-20 ”ГССҮТ-д сүлжигч машинд гараа гэмтээсэн хүн ирлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 04-нд авч шалгахад: СХД-6 хороонд суух “.....” ХХК-ний сүлжигч ажилтай Б /эм.32н/ гэгч зүүн гарын бугуй хэсгээрээ сүлжигч автомашинд тасдуулж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.


  • Зарим хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ
    2016 оны 2 сарын 05
    Хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ
  • СӨХ-ийн өрөөнд гал гарч, баримтууд шатжээ
    2016 оны 2 сарын 05
    СӨХ-ийн өрөөнд гал гарч, баримтууд шатжээ
  • Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2016 оны 2 сарын 05
    Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээллээр 2015 онд 17 939 гэмт хэрэг бүртгэгдсэний 5899 буюу 32,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Энэ нь 2014 онтой харьцуулахад 13,2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ер нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагтай байгаа төдийгүй хулгайн эд зүйлийг худалдан авдаг нууц сүлжээ бий болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж НИТХ-аас баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг батталлаа.

    Тус захирамжаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон байгууллага,аж ахуйн нэгжийг татан оролцуулж хамтран ажиллан үр дүнг тооцох, биелэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хагас, бүтэн жилээр тайлагнахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэгжүүдэд орчиндоо гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан камер байршуулж аюулгүй орчныг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэр гаргаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Түүнчлэн нийтийн эзэмшилийн орон сууц, авто зогсоол, гэр хорооллын гудамж талбайг камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.

    Захирамжийн хүрээнд шинээр баригдаж байгаа барилга байгууламжууд зураг төлөвлөгөөгөө батлуулахдаа MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер, харуул хамгаалтын алба, хяналтын цэгийн өрөөтэй байхаар, хотхоны зохион байгуулалтаар баригдаж буй хороолол бүрт цагдаагийн нэгж ажиллах бололцоо бүхий албаны байр, камерын хяналтын өрөөтэй байхаар төлөвлөх ёстой боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана
    2016 оны 2 сарын 05
    НИТХ-ын Тэргүүлэгчидийн элжит хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 8-нд болно. Хуралдаанаар гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах
  • НМХГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хийн
    2016 оны 2 сарын 05
    Шүүхийн ерөнхий зөвлөлд:



    09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа болно. Үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулна.



    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт:



    10.00 цагт Олон улсын хавдрын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг болно. Өрх толгойлсон эмзэг бүлгийн гурван айлд тусламж үзүүлнэ.



    НМХГ-ын 5 давхарт:



    10.00 цагт сар шинийн баяр угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгийн тухай болон шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.



    Төрийн ордны Г танхимд:



    10.30 цагт УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийнэ. Салбарын чухал хуулиудаа УИХ-аар батлуулж чадсанаар хөдөлмөрийн салбарт, хөдөлмөрчин хүн ардад, мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдад чухам ямар ач холбогдолтой болсныг тайлбарлана.



    29-р сургуулийн Урлагийн зааланд:



    11.30 цагт “Ахиллис – хүүхэд” хөтөлбөрийн нээлт болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие бялдартаа тохирсон алхалт, гүйлт хийж оноо цуглуулах замаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг 1995 онд Америкчууд эхлүүлсэн бөгөөд Монголд анх удаа хэрэгжих гэж байна.



    МХЕГ-ын хурлын танхимд:



    12.00 цагт Цагаан сарын баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын явц, зөрчил, сэрэмжлүүлэг, зөвлөмж, малын халдварт болон гоц халдварт өвчний талаар цаг үеийн мэдээлэл өгнө.



    Улсын Филармонид:



    12.00 цагт “UNESCO”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн ”Ботго авахуулах зан үйл”-ийн батламж хүлээн авах ёслол болно.



    ”Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд:



    12.00 цагт ”Хөдөлмөрийн хүн танаа” хөдөлмөрийн салбарын дээд шагнал гардуулах ёслол болно. УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Байнгын хорооны дарга Д.Батцогт нар оролцоно. ”Хөдөлмөрийн хүн танаа”-г ”Шилдэг төгсөгч”, ”ХАБ-ын шилдэг ажилтан”, ”Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгч”, ”Шилдэг бүтээлийн эзэн”, ”Шилдэг сургалтын байгууллага”, ”Шилдэг ажил олгогч”, ”Шилдэг түнш”, ”Ажил мэргэжлийн шилдэг мастер”, Шилдгийн шилдэг гэсэн 9-н номинациар шалгаруулсан бөгөөд номинаци бүрт шилдэг гурвыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх юм.



    МҮХАҮТ-д:



    14.00 цагт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа болно.



    “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд:



    16.00 цагт ”Удирдахуйн ухаан” номын нээлт, ”Үндэстний ухаан” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.


    НМХГ-аас сэрэмжлүүлэг мэд
  • Ц.Элбэгдорж: Төвийг сахих нь Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого юм
    2016 оны 2 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцлаа.
  • Танилц: Энэ оны улсын сайн малчин, тэргүүний тариаланчид
    2016 оны 2 сарын 05
    Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7 фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс юм.



    Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.



    Энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор, 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.



    Улсын сайн малчнаар:



    -Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн малчин Дашхүүгийн Ганзориг, Жаргалант сумын Асайт багийн малчин Цэрэнлхамын Дагийраз, Хашаат сумын Цайдам багийн малчин Амирмэдийн Олзвой,Чулуут сумын Хайрхан багийн малчин Жагдагийн Пүрэвдорж, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Чунагийн Базаррагчаа, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн малчин Мижиддоржийн Эрхэмбаяр,Өлзийт сумын Байшир багийн малчин Лхагважавын Чинбаатар, Батцэнгэл сумын Цац багийн малчин Чойжилсүрэнгийн Мөнх-Учралт, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн малчин Эрдэнэчулууны Шижирбаатар;



    -Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн малчин Ахбигийн Бахытбек, Буянт сумын 3 дугаар багийн малчин Гөлгөний Мягмар, Толбо сумын 6 дугаар багийн малчин Нухжазарын Ораз, Цэнгэл сумын 1 дүгээр багийн малчин Шохыбайн Хаявхан;



    -Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн малчин Лундаагийн Болдбаатар, Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Олонбаярын Болд, Галуут сумын 1 дүгээр багийн малчин Бэгзийн Амарсайхан, Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Лхамсүрэнгийн Баттөмөр, Шинэжинст сумын 2 дугаар багийн малчин Базарсадын Буянтогтох, мөн сумын 2 дугаар багийн малчин Буухүүгийн Бат-Орших;



    -Булган аймгийнБаян-Агт сумын Халтар багийн малчин Дүгэржавын Галбадрах, Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Пүрэвийн Төрмөнх, Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Чулуунцэцэгийн Даваасүрэн, Сайхан сумын Хульж багийн малчин Данзангийн Баасансүрэн, Хангал сумын 2 дугаар багийн малчин Равжирийн Энхбат, Орхон сумын 3 дугаар багийн малчин Доржийн Дэлгэрцогт, Бугат сумын Ханжаргалант багийн малчин Нямсүрэнгийн Намсрай;



    -Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн малчин Цолмонгийн Данзандорж, Хөхморьт сумын 2 дугаар багийн малчин Цэдэвийн Дамба, Халиун сумын Олонбулаг багийн малчин Даваагийн Гансүх, Баян-Уул сумын Алтангадас багийн малчин Доржхүүгийн Батбилэг, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Аюушийн Эрдэнэбат, Шарга сумын Улаантуг багийн малчин Доржийн Гаадансүрэн, Төгрөг сумын Мааньт багийн малчин Чимэдийн Чойдог, Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямба;



    -Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганчулууны Санжаа, мөн сумын 5 дугаар багийн малчин Цэдэвийн Энхжаргал, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Лувсанжамцийн Батнасан,



    -Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Гүнтэвийн Ганбаатар, Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин Цэвээн-Өөлдийн Отгонбаяр;



    -Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Жанчивдоржийн Бүрнээбаатар, Айраг сумын Нүдэн багийн малчин Бандгайтын Цогоо, Сайншанд сумын 3 дугаар багийн малчин Чойжамцийн Ганхуяг;



    -Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн малчин Сайнчгуайн Сүхбаатар, Гурванзагал сумын 2 дугаар багийн малчин Доржготовын Батбаяр, Дашбалбар сумын 2 дугаар багийн малчин Сундуйн Батцэрэн, Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн малчин Равдангийн Бадамрагчаа;



    -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Товуугийн Мөнхбат, Адаацаг сумын Өвөр-Урт багийн малчин Дамбийгийн Амаржаргал, Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Баавгайн Насан, Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн малчин Гомбодоржийн Баатарчулуун, Сайнцагаан сумын 3 дугаар багийн малчин Сугирын Мянганбаатар, Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Базарын Нямсүрэн, Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Цээпилийн Бүд, Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Намсрайн Сумъяа;



    -Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Чогдонгийн Батмөнх, Яруу сумын 4 дүгээр багийн малчин Лодонгийн Чогсомжав, Дөрвөлжин сумын Буурал багийн малчин Сурмаажавын Ганболд, Их-Уул сумын 4 дүгээр багийн малчин Гомбожавын Батнасан, Алдархаан сумын Алдар багийн малчин Гаалъяахүүгийн Батжаргал, мөн сумын Аргалант багийн малчин Дамбын Цэрэннадмид, Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Лувсандашийн Сэнгэравдан;



    -Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин Сурмаагийн Магсар;



    -Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш, Сант сумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр, Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав, Уянга сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш, Хархорин сумын 6 дугаар баг Эмээлийн Бямбасүрэн, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь;



    -Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Дэмбэрэлийн Оргил, Баяндалай сумын Баян багийн малчин Лувсаншаравын Энхбаатар, Гурвантэс сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат, Баян-Овоо сумын Налих багийн малчин Улам-Өрнөхийн Эрдэнэчулуун, Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Батбаяр;



    -Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Мөнхтөр, Мөнххаан сумын Баянцагаан багийн малчин Цэгмидийн Болдбаатар, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Гэндэнжамцийн Нарнаа, Асгат сумын 3 дугаар багийн малчин Ширнэнгийн Жүндэр, Уулбаян сумын Баян багийн малчин Халтарын Алтанхуяг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Монхорын Хурцбилэг;



    -Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Лхангаажавын Пунцагноров, Цагааннуур сумын 1 дүгээр багийн малчин Муухайн Пүрэвжав, Түшиг сумын 2 дугаар багийн малчин Ванчинбазарын Дашзэвэг, Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Нямдэлэгийн Баатар, Сант сумын Ивэн багийн малчин Гаадайн Түмэнхүү;



    -Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Насанбат, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлгөө, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Сандаглхагва, Баян сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батбуян, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн, Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Буянтогтохын Батдэлгэр, Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Догсомын Жамъяндорж, Лүн сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Эрдэнэбаяр;



    -Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Бадрахын Баттогтох, Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Сүрэнхор, Зүүнговь сумын Суврага багийн малчин Лувсангийн Дансран, мөн сумын Тохой багийн малчин Шагжийн Баатаржав, Наранбулаг сумын Алдар багийн малчин Пүрэвийн Даш;



    -Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Чойжилсүрэнгийн Батдорж, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Чоймболын Оюун, Буянт сумын Цагаанбургас багийн малчин Мөнхсүлдийн Энх-Амгалан, Манхан сумын Тахилт багийн малчин Дондогийн Амгаланбаатар, Цэцэг сумын Хажинга багийн малчин Авидын Амархүү;



    -Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Чимэддоржийн Батбаатар, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жамсрангийн Гунгаа, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Баасанжавын Эрдэнэбилэг, Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Дондовийн Зоригоо, Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Готовын Чулуунбаатар, Түнэл сумын 2 дугаар багийн малчин Жанцангийн Лхагвадорж;



    -Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Данзангийн Чинзориг, Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Содномдаржаа, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэв, Галшар сумын Баянбадрал багийн малчин Төмөрийн Төрмөнх, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцийн Даваажав, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Мядагийн Пүрэв нарыг,



    Улсын тэргүүний фермер:



    Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Эко ханбуян фермер”–ийн эрхлэгч Дамдиндоржийн Насантогтох, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзий багийн “Эрдэнэт зөгий” хоршоо, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Должингийн Жингүү, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бэгзийн Түмэндэмбэрэл нарыг “Улсын тэргүүний фермер”-ээр,



    Улсын тэргүүний тариаланч хамт олон:



    -Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хонгор агро Булган” ХХК;



    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;



    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК;



    -Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК;



    -Булган аймгийн Тэшиг сумын “Шинэ амжилт” ХХК;



    -Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК;



    -Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК;



    -Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;



    -Хэнтий аймгийн Баян-Адрага” сумын “Идэр-Онон” ХХК;



    -Увс аймгийн Тариалан сумын “Алдар тулга” ХХК;



    -Төв аймгийн Сүмбэр сумын “Миш маш” ХХК;



    -Дорноговь аймгийн Мандах сумын “Монгол тарвас” ХХК-ийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор,



    Улсын тэргүүний тариаланч:



    - Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Биекегийн Хуаныш;



    - Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг;



    - Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа;



    -Булган аймгийн Хангал сумын ногоочин Чойжийн Батбилэг;



    -Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Намжилын Очирбат;



    -Дархан-Уул аймгийн Дархан сумын ногоочин Дамбийжанцангийн Цэцэнхүү;



    -Дорноговь аймгийн Сайншанд сумын ногоочин Өлзийхутагийн Сугар;



    -Завхан аймгийн Улиастай сумын ногоочин Үйжавын Жаргалсайхан;



    -Орхон аймгийн Жаргалант сумын ногоочин Дэмчигжавын Батболд;



    -Орхон аймгийн Баян-Өндөр сумын ногоочин Буяннэмэхийн Оюун;



    -Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн;



    -Төв аймгийн Борнуур сумын ногоочин Маамуухүүгийн Мөнхбат;



    -Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Батсуурийн Цогтсайхан;



    -Увс аймгийн Хяргас сумын ногоочин Палиагийн Оюунбилэг;



    -Ховд аймгийн Ховд сумын ногоочин Сейтханы Наскейн;



    -Ховд аймгийн Буянт сумын ногоочин Төлөөгөнийн Нурлан;



    -Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Жамцын Буманчулуун;



    -Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Лувсандамбын Лувсандамдин;



    -Дорнод аймгийн Халхгол сумын “Дорнод гурил” ХХК-ийн механикжуулагч Бавгагийн Пүрэвсүрэн;



    -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа;



    -Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Түмэн-Өлзий нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулав.
  • УИХ-ын байнгын хороод хуралдана
    2016 оны 2 сарын 05
    УИХ-ын байнгын хороод хуралдана
  • Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ
    2016 оны 2 сарын 05
    Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

    Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.

    Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн аваргын медальтан гавьяат тамирчин С.Ням-Очир, дэлхийн аварга гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг болон дэлхийн аваргын медальтнууд болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Бундмаа, Д.Сумъяа, М.Мөнхзаяа нарын шилдэг жүдочид багтжээ.
  • Намрын чуулган хаалтаа хийнэ
    2016 оны 2 сарын 05
    УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Гэвч, хэлэлцэх асуудал олон байгаа тул сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлахаар болсон. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган зарлан хуралдуулж магадгүй байна. Тиймээс сар шинийн дараа нутаг орон, гадаад дотоод гээд алга болчихдог гишүүд энэ сарын 15-наас ажилдаа орохоор болж байна. Өнөөгийн УИХ-д ганц чуулганы хугацаа үлдээд байгаа юм.
  • Хөөрөг зөрүүлэх ёсон
    2016 оны 2 сарын 05
    Хөөрөгний үүсэл

    Ер нь хөөрөг хаана үүссэн, хэдийд үүссэн гэх асуултууд нь тодорхойгvй хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд монголчууд 11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг төрүүлж буй юм. Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт үнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас үзэхэд монголчууд Чингисийн үед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн үнэртэн хэрэглэх сав гэж ойлговол өөр хэрэг бөгөөд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, түүхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөр бол тамхийг 15-зуун хүртэл америк тивийн уугуул иргэд болох индианчуудаас өөр хүмүүс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа манай эриний өмнөх 4000 оны үед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрүүлжүүлэх увидастай шидэт зүйл хэмээн үзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зүйрлэдэг байжээ.

    Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид үздэг. 1492 оны 10-р сарын 15-ны өдөр Колумбын экспедицийн испани далайчид өнөөгийн Төв өмерикт хөл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр үед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, үрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон улсад төрөл бүрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зүтгэлтнүүдээс гадна улс төрчид ч энэ үйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нөлөөлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг түүний нэрээр никотин хэмээн нэрлэсэн түүхтэй.

    16-р зууны сүүлийн хагасаас дэлхий даяар түгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сүүлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зүүн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Түвдэд янз бүрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ. Хөөрөгний дотор талынх нь зураг, тэгш гөлгөр сайхан гадаргуу, урлагын өндөр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан үнэт эдлэл цуглуулагчдын сан хөмрөгт очиж эхэлжээ

    Хөөөрөг зөрүүлэх мэндлэх ёс

    -Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
    -Таны бие лагшин тунгалаг уу?
    -Даага далантай, бяруу булчинтай
    Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу

    гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.

    Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.

    Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.

    Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.

    Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.

    Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.

    Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.

    Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.

    Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг ажээ.
  • Аюултай хог хаягдлыг устгах туршлага нэвтрүүлэх төслийн нээлт боллоо
    2016 оны 2 сарын 05
    Аюултай хог хаягдлыг устгах туршлага нэвтрүүлэх төслийн нээлт боллоо
5297 5298 5299 5300 5301 5302 5303
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ
    1 цаг 4 мин
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 42 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    14 цаг 56 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    15 цаг 34 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 16 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    17 цаг 0 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    17 цаг 7 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    17 цаг 31 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    17 цаг 35 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    17 цаг 41 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    17 цаг 57 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    18 цаг 28 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    18 цаг 38 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    18 цаг 59 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 4 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    19 цаг 12 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    19 цаг 57 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    20 цаг 12 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    20 цаг 18 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    20 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК