зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5308 5309 5310 5311 5312 5313 5314
  • Намын бүлгүүд хуралдаж байна
    2016 оны 2 сарын 01
    ааа
  • Эхнэртэйгээ маргалдаж, гэрээ шатаасан хэрэг гарчээ
    2016 оны 2 сарын 01
    Налайх дүүрэгт эхнэртэйгээ маргалдсаны улмаас гэрээ шатаасан хэрэг Налайх дүүрэгт гарчээ. Тодруулбал тус дүүргийн “Бүс нуурын ... тоотод гэрээ шатаагаад байна” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн газарт ирүүлснийг шалгахад 29 настай А нь эхнэр Е -тэй маргалдалдсны улмаас гэрээ шатаасан байна.

    Мөн Сүхбаатар дүүрэг “Өргөө-2 кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад 14 настай иргэн А, О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

    Сонгинохайрхан дүүргийн II хороонд суух С /эр.39н/ нь гар хийцийн нам даралтын зуух галлаж байх үед зуух нь дэлбэрч түлэгдсэн хэрэг гарсан бөгөөд ГССҮТөвд түргэн тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байна.
  • Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна
    2016 оны 2 сарын 01
    Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан.
  • “Болор цом” наадам маргааш болно
    2016 оны 2 сарын 01
    “Болор цом”-ын эзэн маргааш тодорно

  • ЗГ-ын хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 01
    Батлан хамгаалахын багц хуулиудыг хэлэлцэнэ
    2016 / 02 / 01 | 09:48 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0

    Засгийн газрын энэ оны 7 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

    Тус хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Дэлхий монголчууд хөтөлбөр), Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр), 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
    Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
  • Инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ
    2016 оны 2 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа.
  • “Өргөө-2” кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртжээ
    2016 оны 2 сарын 01
    Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд “газ” үнэртэх явдал ихэссэн тухай албаны хүн мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Өргөө-2 кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн 11-р хороонд суух 14 настай эрэгтэй А, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух 14 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртсэн байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
  • Б.Батзаяаг дахин батлан даалтад гаргажээ
    2016 оны 2 сарын 01
    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргажээ.
  • “Ачтан”-ы эмчийн буруутай нь тогтоогдов
    2016 оны 2 сарын 01
    “Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэн О.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хэргийг саяхан Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Хохирогч өнгөрөгч 2015 онд цагдаагийн байгууллагад “Ачтан” эмнэлгийн эмч Б.Төмөрбаатар нар алдаа гаргасны улмаас олон удаагийн хагалгаанд орж, эрүүл мэндээрээ ноцтой хохирч, санхүүгийн хүнд байдалд орсон асуудлыг шалгуулж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулан хохирлоо барагдуулахаар гомдол гаргасан байна. Гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс уг хагалгааг хийсэн эмч Б.Төмөрбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд жил тойрсны эцэст ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Шүүхээс их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2 т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ . Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир анхны ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төргөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлэжээ.
  • Насанд хүрээгүй хүүхдүүд дээрмийн хэрэг үйлджээ
    2016 оны 2 сарын 01
    ЧД-ийн 11-р хорооны ”Нуурын .... тоот хашааны гадна үл таних 2 залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ.
  • Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхий дээр 2,300 сэтгүүлч амиа алджээ
    2016 оны 2 сарын 01
    Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхий дээр 2,300 сэтгүүлч амиа алджээ
  • Сар шинийн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд явагдаж байна
    2016 оны 2 сарын 01
    Чингисийн талбайд болж буй сар шинийн үзэсгэлэн худалдаа 02 сарын 08 хүртэл үргэлжилнэ
  • “Юнивишн” иргэдийг төөрөгдүүлж байсан нь илчлэгджээ
    2016 оны 2 сарын 01
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзжээ.
  • 18 дугаар байрыг дахин төлөвлөнө
    2016 оны 2 сарын 01
    Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд байрлах нийтийн зориулалттай 18 дугаар байрыг дахин төлөвлөнө
  • Жолоочийн зөрчлийн оноог өнөөдрөөс тооцно
    2016 оны 2 сарын 01
    Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлнэ.
  • Намын бүлгүүд хуралдана
    2016 оны 2 сарын 01
    УИХ дахь АН, МАН, ”Шударга ёс” эвслийн бүлэг тус тус өнөөдөр хуралдана. Бүлгүүд энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон цаг үеийн асуудалд байр сууриа нэгтгэх аж. Мөн өнөөдөр ажлын хэсгүүд хуралдах товтой байна.
  • Ажлын хэсгийн хуралдаантай
    2016 оны 2 сарын 01
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тогтоолоор ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

    Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

    Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.
  • “Дуучин шувууны мах амтгүй”
    2016 оны 2 сарын 01
    ...УИХ-ын зарим нэг гишүүн, бас ирээдүйд УИХ-ын гишүүн болчих юмсан гэсэн горьдлого тээж явдаг хүмүүсийн ээлжит сонгууль дөхөж буй үед хурцдаж байгаа өвчин, гаарч буй гаж донгийн тухай юм. Тэр бол алдарших өвчин, агуу ихийн дэмийрэл хоёр. Тэднийг ихэвчлэн популистууд гэж тун аятайхнаар нэрлээд байдаг юм. Үнэндээ бол өвчтэй л хүмүүс шүү дээ, хөөрхий...

  • 24 баримт: Н.Энхбаяр “Г.Шийлэгдамба сэтгэл санааны хүнд дарамтанд ороод бичсэн байж магадгүй”
    2016 оны 2 сарын 01
    500 сая төгрөгийг ажлын өрөөндөө авлигалд авч байгаад саатуулагдсан гэх Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба олон нийтэд ил захидал илгээсэн нь шуугиан дэгдээгээд байна гэхэд хэлсдэхгүй. Тэрбээр ил захидалдаа миний авсан мөнгийг би биш намын дарга Н.Энхбаяр авсан. Мөн Н.Энхбаярт нэмж мөнгө өгөх ёстой байсан. Бас өөрийн хүсэлтээр Эрүүл, мэндийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй.Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар гарын үсгээ зурсан хэмээн бичсэн.
  • Долоо хоногийн өрнийн зурхай
    2016 оны 2 сарын 01
    Хонь: Сайхан мэдээ дуулна. Ажил ихтэй байхын хэрээр стресс бухимдал их байна. Үүнээс үүдээд эрүүл мэндэд асуудал үүсэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайн мэдээ дуулна. Гэр бүлдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа хайртдаа үнэнч байж, амлалтаа биелүүлээрэй. Орлого нэмэгдэх боловч үрэлгэн зан гаргах хэрэггүй.

    Үхэр: Идэвхтэй долоо хоног. Ажилдаа чин сэтгэлээ зориулж хичээнгүй ажиллахыг зөвлөж байна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Албан тушаал ахих магадлалтай. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарай. Санхүүгийн байдал сайнгүй байна. Төлөвлөгөөгүй зардал гаргах хэрэггүй.

    Ихэр: Ажил хэрэг хэвийн бүтэмжтэй байх бөгөөд тогтмол ашгаа өгнө. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байж, мөнгөн дүнгээ сайтар нягтлаарай. Долоо хоногийн дундуур сайн мэдээ дуулна. Найз нөхдийн хүрээнд хэрүүл тэмцэл гарч болзошгүй. Цаг зав багатай байх боловч өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийхийг хичээгээрэй. Энэ нь танд амралт болж, сэтгэл санааг тань тайтгаруулна.

    Мэлхий: Харилцаандаа анхаараарай. Учир нь сэтгэлийн хөдлөлөө барьж чадаагүйгээс болоод маргаан гарч болзошгүй. Хувийн амьдралд таатай мэдээ дуулж магадгүй. Чухал шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Бие хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжтой байж бэртэж гэмтэхээс сэрэмжлээрэй. Мөнгөний хэрэгцээ их гарах бололтой. Энэ нь магадгүй таны эрүүл мэндтэй холбоотой байж болно.

    Арслан: Баяр баясгалан болон азгүй явдлууд солигдон байна. Энэ долоо хоногт хэт өндөр зорилго тавих хэрэггүй. Бусдыг эвгүй байдалд оруулж, өөрийгөө дөвийлгөх хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах хэрэггүй. Хожим харамсавч оройтсон байх болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй ойртож дотносохдоо болгоомжтой байж, яарах хэрэггүй. Орлогын шинэ эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирэх бололтой.

    Охин: Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Энэ үеийг ганц бие хүмүүс анхааралдаа авахад гэмгүй. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

    Жинлүүр: Таны эрч хүч нэмэгдэнэ. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа эрсдэл гаргах хэрэггүй. Мөн ямар нэг чухал шийдвэр гаргаж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой дурлалтай учрах бололтой. Гэвч энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

    Хилэнц: Зөн билээ дага. Эдгээр өдрүүдэд өөрт таагүй мэдрэмж төрсөн зүйлсээс зайгаа барьсан нь дээр. Ажил хэрэгт танилын хүрээ нэмэгдэж, олон түнштэй болно. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэргээс татгалзаарай. Материаллаг байдал сайжирч, том худалдан авалт хийх бололтой. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч ходоод гэдэс хямрах магадлалтай.

    Нум: Мөрөөдлөө биелүүлэх боломж энэ долоо хоногт тохиох болно. Гэр бүлд тайван уур амьсгал зонхилох хэдий ч бага зэргийн үл ойлголцол ба санал зөрөлдөөн гарч болно. Боловсролоо дээшлүүлэхэд таатай үе гарч ирж байна. Долоо хоногийн дундуур танд том тус хүргэх хүнтэй холбогдоно. Ажилдаа давуу талаа харуулж, өөрийгөө таниулах боломж нээгдэнэ. Орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирна.

    Матар: Долоо хоногийн эхэнд ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч энэ нь танд чамлалттай санагдаж магадгүй. Хүссэн үр дүн биш ч та тодорхой хэмжээнд амжилт гаргана. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс бусдад шагшигдсан уран бүтээл туурвих боломжтой.

    Хумх: Долоо хоногийн эхэнд төлөвлөгөөгөө цуцлахад хүрч магадгүй. Тулгарсан асуудлыг өөрт хохирол багатайгаар шийдэхийг хичээгээрэй. Хэт ажиллах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Шинэ хосуудын харилцаа хурдацтай дотносно. Санхүүгийн хүндрэлээс гарч, уужим амьсгаа авах боломжтой болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

    Загас: Эдгээр өдрүүдэд та багагүй ашигтай ажиллаж чадна. Энэ үед хэтэвчээ хангалттай зузаалж, хуримтлал үүсгэж чадвал ойрын хэдэн сар санхүүдээ тлгой өвдөхгүй болно. Аливаа асуудлыг өөр олон өнцгөөр харж болдгийг санаарай. Ажил хэрэгт тулгарсан бэрхшээлийг даван туулснаар танд шинэ боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр тооцоогүй зардал гаргахаас зайлсхийгээрэй.
5308 5309 5310 5311 5312 5313 5314
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    4 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    25 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    31 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    38 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    1 цаг 23 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    1 цаг 38 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    1 цаг 44 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    1 цаг 54 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    2 цаг 3 мин
  • Х.Тэмүүжин: Хуульд хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж байна
    2 цаг 54 мин
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
    3 цаг 11 мин
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
    3 цаг 12 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    3 цаг 30 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
    3 цаг 44 мин
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
    4 цаг 11 мин
  • Дөрвөн аймгийн 10 суманд гарсан 13 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 25 мин
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
    4 цаг 30 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 36 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 40 мин
  • ИТХ-ын хуралдаан боллоо
    4 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК