зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5324 5325 5326 5327 5328 5329 5330
  • О.Ариунгэрэлт: Бид хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалд анхаарч ажилладаг болсон
    2016 оны 1 сарын 25
    О.Ариунгэрэлт: Бид хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалд анхаарч ажилладаг болсон
  • Зика вирусын халдвар газар авч магадгүй байна
    2016 оны 1 сарын 25
    Болд-Эрдэнэ Тэргэл
  • Гурван удаагийн үйлдэлтэй дээрмийн хэрэгтэнг баривчилжээ
    2016 оны 1 сарын 25
    ЧД-12 “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгын хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад: ЧД-12 хороонд суух, Ж /эм.25н/-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх. Мөн Булгийн ... тоотод суух Ө /эм.23н/-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнх. Мөн Булгийн .... тоотод суух Д /эм.58н/-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2ш, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг ЧД-13 хороонд суух М /эр.18н/ нь 3 удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ЧДЦХ-2 шалгаж байна.
  • Амралтын өдрүүдэд бага насны хүүхэд түлэгдсэн дуудлага зонхилжээ
    2016 оны 1 сарын 25
    БГД-7 “ГССҮТ-н түлэнхийн тасагт түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад:Төв аймаг Зуун мод сумын 4-р багт суух О /эм.4н/ нь халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
    БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад: Завхан аймаг: Улиастай сумынанд суух Б /эм.03н/ нь тогоотой халуун шөлөнд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
    БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад: Баянхонгор аймаг: Бөмбөмгөр сумын 1-р багт суух Т /эр.1.9н/ халуун тогоотой хоолонд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.

  • Элчин сайд нарыг эргүүлэн татах болон томилох асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 25
    Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.01.25/

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт:

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

    Нууц асуудал /хаалттай/.
  • Унгарын Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна
    2016 оны 1 сарын 25
    Жич: 2016.01.25-ны өдөр Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын өртгөтгөсөн хэлэлцээ “Б” танхимд.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг салбар хооронд “шидсэн чулуу” болгож болохгүй
    2016 оны 1 сарын 25
    Судлаачдын зүгээс зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Харин Замын цагдаагийн газраас өгч буй мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 25
    рлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд ”Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгийн нээлт болно.
    12 минутын өмнө

    12.30 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.
    12 минутын өмнө

    12.00 цагт: Улсын филармонид ”Жингийн цуваа” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
    12 минутын өмнө

    11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаарх хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
    12 минутын өмнө

    09.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно.
    13 минутын өмнө

    09.00 цагт: Монгол-Унгарын бизнес форум МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулагдана.
    13 минутын өмнө

    09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд зохион байгуулна.
    13 минутын өмнө

    09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах ”Ослын үеийн удирдлагын систем” сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ.
    13 минутын өмнө

    08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.
    13 минутын өмнө
  • БНХАУ, Ираны хооронд 20 орчим гэрээ байгуулагдлаа
    2016 оны 1 сарын 25
    БНХАУ,Ираны хооронд 20 орчим гэрээ байгуулагдлаа
  • Өчигдөр ба Өнөөдөр: ”Элсний 13”-ын гуравдугаар дүр тодорч ”Г.Уянгын 13” болов
    2016 оны 1 сарын 25
    2007 оны хавар тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нар цуглаж, намын рейтинг тааруу байна, энэ чигээрээ орвол сонгуульд ялагдах нь, намын удирдлагууд үлбэгэр ажиллаж байна, тиймээс намдаа шинэчлэл хийе хэмээн санал нэгдсэн гэдэг. Тэгээд намынхаа удирдлагад өргөх бичиг бичихээр болж, дэмжигчдийн хүрээг тэлэхээр “ангийнхныгаа” ухуулах болсон гэх юм билээ. Тэдний энэ санаачлагыг УИХ-ын гишүүн Л.Одончимэд, Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид,Ч.Авдай нар дэмжиж 13- уулаа болжээ. Ингэж тэд элсний 13 хэмээх гуншинтай болсон түүхтэй.

    С.Баярыг намын дарга болгоход гол хөшүүрэг болсон, намаа шинэчлэх баримт бичгийг гаргахад чухал нөлөө үзүүлсэн, тиймээс эрх дархтай гэж бодсон нь “Элсний 13”-ынхны хувьд эндүүрэл байлаа. Итгэж найдаж байсан С.Баяр нь эрх мэдэлд хүрээд зүсээ хувиргав. Тэрээр “элсний 13”-ыг биш бэлтэй , хөлтэй хотын фракцынхныг түших болсон хэрэг. Тиймдээ ч 2008 оны УИХ-ын сонгуулиар “элсний 13”-т багтсан гишүүд тойрог олж авна гэдэг амаргүй даваа болж хувирав.

    Дорноговь аймгаас удаа дараалан сонгогдсон Ц.Шаравдорж нутагтаа дахин нэр дэвших эрхийг өвөртөлж чадсангүй, Сонгинохайран дүүрэгт оноогдлоо.

    С.Баярыг мундаг залуу хэмээн магтаж, дэмжиж ирсэн Л.Одончимэд бас л төрсөн нутагтаа дэвших боломжгүй болж, Дорноговь аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурьд байр сууриа тавьж өглөө. Тэгээд Л.Одончимэд Чингэлтэй дүүрэгт ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржтой нэг тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Үнэндээ нас хэлбийж байгаа энэ хоёр эрхмийг ”шахаж”, сонгогдоод гараад ирэх магадлал багатай тойрогт илгээж, боловсон маягаар улстөрөөс холдуулсан гэж хэлж ч болох юм.

    Харин тэр үед УИХ-ын дарга болсон Д.Дэмбэрэл хуульч хүнийх нь хувьд Ц.Шаравдоржийг үнэлдэг учраас УИХ-ын Тамгын газрын даргаар томилсон гэдэг юм билээ.

    Л.Одончимэд Чингэлтэй дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бүдэрсэн ч гэлээ нам нь сонгуулиар үнэмлэхүй ялсан юм чинь ажилгүй үлдээхгүй байлгүй гэсэн найдвар тээж байснаа нуудаггүй. Гэвч хүлээлт нь талаар болсон юм. Тэрээр одоо Равжаа судлалыг хөгжүүлэхээр номын мөр хөөж, ном зохиол бичсэн шиг суугаа. С.Баяр лав түүнд гар сунгаагүй. Хүү Одбаяраа хүртэл Бээжингээс дуудан авчирсан байсан. С.Баяртай ойр харилцаатай болохоор аав, хүү хоёрыг дэвшүүлнэ гэж найдсан биз ээ. Гэвч С.Баяр сүүлдээ Л.Одончимэд гуайн утсыг авахаа больсон болохоор шүлэг, яруу найрагт нугасгүй, шаггүй бичих авьяастай учир улс төрөөс холдож, уран бүтээлээ хөөхөд хүрсэн байлгүй.

    Саяхан Ц.Шаравдорж УИх-ын Тамгын газрын даргынхаа албан тушаалыг өөрийн хүсэлтээр өгсөн. Бодвол АН боловсон тулгалт үзүүлсэн биз. Ажлаа өөрөө дураараа өг эсвэл шалгуулна гэж “айлгадаг” болоод байгаа гэх. Олны үг ортой гэдэг. Түүний эхнэр нь бизнесмэн хатагтай. Барилгын салбарт хүчээ сорьж, орон сууцны хотхон босгохоор завгүй гүйж байгаа гэсэн. Тэгэхээр Ц.Шаравдорж хуульч гэргийгийнхээ бизнест хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна энд тэндээс хууль зүйн зөвлөгөө хүссэн хүмүүс тасардаггүй гэж ойрын хүн нь ярьж байна лээ. Тэрээр МАХН, МАН-ыг нэгтгэх санаачилга гаргаж, захидал бичээд улстөрөөс тийм ч амархан холдох хүсэлгүй байгаа бололтой. Хэдийгээр МАХН-ын батлахаа сэргээх талаар мэдэгдээгүй ч эхнэрээ тус намд элсүүлээд орон нутгийн сонгуулиар Өмнөговьд нэр дэвшүүлээд байхыг бодоход уугуул намдаа элэгтэй гэж дүгнэж болох л юм.

    2004-2008 оны парламентад номноос салдаггүй, хоёр эрдэмтэн , хууль тогтоогч байсан нь А.Цанжид, Ч.Авдай нар. А.Цанжид 1996 оноос хойш МАХН-ын Онол арга зүй, үзэл баримтлалыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Зөөлөн намуухан дуутай, нухацтай яриатай энэ эрхэм УИХ-ын гишүүн байхдаа ч санаачлагатай л ажиллаж байлаа. Нөгөө нэг эрдмийн мөр хөөсөн, эрдэмтэн нь Ч.Авдай гишүүн асан. Тэрээр олон жил ШУТИС -д багшилсан хүн, Монголын нэртэй эрдэмтдийн нэг. Эрдэмтэн Ч.Авдай улстөрд туршлага тааруухан, нам нь нутгаасаа нэг суудал баараггүй гэж түүнийг 2004 оны сонгуульд нэр дэвшүүлж байсан байх. Гэвч тэрээр “хатуу самар” гэдгээ харуулсан юм. Элсний 13-т ороод намын шинэчлэл ярьж, удирдлагуудынхаа дургүйг хүргээд эхэлсэн учир түүнд дараагийн сонгуулиар тойрог өгөөгүй. Тэрээр бүлгийн хурал дээр “Ц.Нямдорж тэргүүтэй хэд хэдэн хүнийг дэндүү хоцрогджээ, Юм уншихгүй, хүний үг сонсохгүй. Яаж удирдах вэ дээ та бүхэн, огцорвол таарна” хэмээн шүүмжлэхэд хэн ч өөдөөс нь үг хэлээгүй юм гэдэг.

    А.Цанжид, Ч.Авдай нарыг нас нь ахисан гээд улстөрөөс холдуулсан гэхэд хэтрүүлсэн хэрэг биш. Тэд толгойдоо арвин мэдлэг хуримтлуулсан, Монголын нэртэй, зүстэй эрдэмтэд учраас улстөрөөс шахагдсан ч одоог хүртэл эрдмийнхээ ажлыг хийсээр яваа. А.Цанжид доктор Соёмбо хэмээх сургуультай, Монголын түүхэн сурвалж бичгийн 32 ботийг гаргасан гавьяатай хүн. Одоо ч бүтээлээ туурвисаар. Харин Ч.Авдай ШУТИС-даа ажиллаж байгаа аж.

    Элсний 13-т багтсан Р.Нямсүрэн 2008 оны сонгуулиас хойш сураг тасарсан нэгэн. Сэлэнгэ нутгийнх. Дэндүү нутаг амьтай. Ямар сайндаа УИХ-ын гишүүн болчихоод сав л хийвэл Сэлэнгэ рүүгээ явчихна. Түүнд сэтгүүлчид тухайн үед хит болж байсан Халтар царайт киноны хэлгүй Каролье-тэй адилтган хоч өгч байхав дээ. Парламентын хуралдаан дээр түүний амнаас дэндүү цөөхөн үг унасан байх шүү. Сургуулийн багшаас захирал, аймгийнхаа засаг даргаар ажиллаж нутагтаа танигдсан тэрээр 2004 оны сонгуулиар нутгийнхаа иргэдийн дэмжлэгийг авч төрийн түшээ болсон ч “Миний хийх ажил биш юм байна” хэмээн шулуухан хэлдэг байсан гэсэн. Тэрээр одоо бизнес эрхэлж, Сэлэнгэ рүүгээ байс хийгээд давхичихдаг гэнэ лээ.

    Шинэчлэл өрнүүлье гэж анхлан санаачлага гаргасан Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нар албан тушаалгүй, гудамжинд лааз өшиглөөд үлдээгүй.Т.Очирхүү С.Баяртай их ойр харилцаатай болсон гэх. Сангийн дэд сайд болоод дараагаар Төмөр замын даргын суудалд заларсан ч хэсэг хугацааны дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 25
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.

    Тухайлбал, өнөөдөр 11:00 цагт тус газраас 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаарх ”Шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ. Өнгөрсөн онд Монгол Улсын шүүх эрүү, иргэн, захиргааны нийт хичнээн хэрэг хянан шийдвэрлэсэн, энэ нь өмнөх оныхтой харьцуулахад өссөн, буурсан эсэх үзүүлэлтүүдийг гэмт хэргийн төрөл тус бүрээр нарийвчлан гаргасан (өнгөрсөн онд Өршөөлийн тухай хууль хэрэгжсэн) нэгдсэн дүн мэдээг танилцуулах тул ажээ.
  • УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 1 сарын 25
    УИХ дахь дараах ажлын хэсгүүд хуралдаж зарим асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

    Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

    Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
  • УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно
    2016 оны 1 сарын 25

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Г” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    Жич: 2016.01.25-ны өдөр Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын өртгөтгөсөн хэлэлцээ “Б” танхимд.
  • Aвтомашины хөдөлгөөнийг хязгаарлана
    2016 оны 1 сарын 25
    Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон 2, 4, 6, 8, 0-ээр төгссөн бол нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны Бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны Ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан байна.
  • Улсын харцага Ө.Даваабаатар түрүүллээ
    2016 оны 1 сарын 25
    Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интэрнэшнл” групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.
  • “Монголын үдэш” арга хэмжээнд оролцлоо
    2016 оны 1 сарын 25

    Мэдээ
    Ярилцлага
    Нийтлэл
    Ерөнхийлөгч
    УИХ
    Засгийн газар
    VS
    76:1
    Гарц үг
    Намууд
    HOT news
    Гадаад харилцаа
    Хуулиуд

    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл
    Илгээх
    Хэвлэх


    “Монголын үдэш” арга хэмжээнд оролцлоо

    Өчигдөр 20 цаг 3 минут

    Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг урьж “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб нар оролцов.

    Монгол улсын урлаг соёл, өв уламжлал, өвөрмөц онцлогыг сурталчлах боломжийг олгодог энэхүү арга хэмжээ нь дэлхийн нэр хүндтэй компаниудтай харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээдэг юм. “Монголын үдэш” арга хэмжээнд уригдсан зочдын нэрсийг дараах жагсаалтаас харж болно.
  • Ерөнхий сайдын зөвлөхөөр M.Хүдэрбаатар дахин томилогдлоо
    2016 оны 1 сарын 25
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар М.Хүдэрбаатарыг зөвлөхөөр томиллоо. Ингэснээр М.Хүдэрбаатар нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон, ажиллаж байгаа анхны хүн болж байна. Тэрбээр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зөвлөхөөр ажиллалаа.
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    2016 оны 1 сарын 25
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхлэх юм. Тус хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал багтаж байна. Тодруулбал, УИХ өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаараа хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгох тухай төслийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Хүний хөгжлийн сангаас хүүхдэд олгох мөнгөн журмаа өөрчлөхөөр болсон аж. Энэ асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оруулах юм байна. Хоёр дахь чухал асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэлцүүлэх аж. Үүнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл багтаж байна.

    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс харна уу.
  • Улаан морь өдөр
    2016 оны 1 сарын 25
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдаа үүсгэх, арвижуулах үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.
  • Улаанбаатарт 18 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 25
    2016 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цагаас 01 дүгээр сарын 25-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
5324 5325 5326 5327 5328 5329 5330
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
    7 цаг 40 мин
  • Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна
    8 цаг 3 мин
  • Х.Тэмүүжин: Энэ бол монголын парламентын 60 жилийн түүхийг илэрхийлэх том шийдэл шүү
    8 цаг 30 мин
  • ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    8 цаг 57 мин
  • БНСУ-ын Сөүл хотын Нуван дүүргийн ИХТ-ын дарга, төлөөлөгчид зочиллоо
    9 цаг 34 мин
  • Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 36 мин
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
    10 цаг 34 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн гурван хувьд муу ургажээ
    10 цаг 41 мин
  • Жахар цамыг маргаашаас эхлэн гурав хоног хийдэд хурж, бямба гарагаас Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна
    11 цаг 8 мин
  • Узбекистаны ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан дараах замуудыг хаана
    11 цаг 16 мин
  • Д.Пүрэвдаваа: Намын, улстөрчийн шийдвэр түрүүлж яваад байна
    11 цаг 21 мин
  • Н.Алтанхуяг: Бодлого гарч байж дараа нь сайдын тухай ярьдаг
    11 цаг 35 мин
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
    11 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
    12 цаг 42 мин
  • "Бууж мордох хорвоо"
    12 цаг 45 мин
  • Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
    13 цаг 39 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 41 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
    13 цаг 50 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    13 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    14 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
24 баримт
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК