-
2015 оны 12 сарын 21
Хэнтий аймгийн Прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь хууль тогтоомжинд хэрхэн нийцэж байгаа талаар шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас захиргааны шийтгэл оногдуулсан 519 материалыг хянаж 12 шийтгэврийг өөрчилж, 2 албан хаагчийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хууль хэрэглээний талаар цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нарт сургалт зөвлөгөөн хийсэн байна.
-
2015 оны 12 сарын 21
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын шүүх хамтран шинээр томилогдсон прокурор, туслах ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дадлагажуулах зорилгоор Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол батлаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүх хуралдааныг тус сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалан нээлттэй зохион явууллаа.
Тус нээлттэй шүүх хуралдаанд Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн шүүгч нар болон туслах ажилтнууд, Сум дундын прокурорын газрын ахлах прокурор, хяналтын прокурор туслах ажилтнууд, цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцож хэргийг хэлэлцэж дууссаны дараа хамтарсан ярилцлага хийж Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Болормаа, прокурорын газрын ахлах прокурор М.Энхбаатар нар хуулийн байгууллагуудын ажилтнуудад хандаж цаашид анхаарч ажиллавал зохистой асуудлын талаар мэдээлэл хийжээ.
-
2015 оны 12 сарын 21
Шинэ жилийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулав
-
2015 оны 12 сарын 21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байна.
-
2015 оны 12 сарын 21
Таван богд дэнчингийн төлбөр тушаажээ
-
2015 оны 12 сарын 21
Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах үүргийн хүрээнд Зайсан, Нисэх, Богд уулын арын замд явуулын бригад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүвэр цэвэрлэгээ хийв. Эдгээр газарт 20 тонн цас хайлуулах бодис цацжээ. Мөн байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайн хог, цас мөс цэвэрлэгээг тогтмол хийлгэх ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын 61, 63 дугаар тогтоолоор баталсан журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байгууллагуудад ”Гахай” наалт, сайн биелүүлсэн байгууллагуудад ”Инээмсэглэл” наах ажлыг хийж эхлээд байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Бээжингийн гудамжны 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэв. Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Олимпийн гудамж, Намянжугийн гудамж, Сансар, Дамбадаржаа, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу, Хувьсгалчдын гудамж, Гэсэр, алслагдасан замууд болох 22-ын товчоо, Санзай, Био комбинат, Өлзийт, Шувуун фабрик зэрэг газруудын автобусны буудал болон явган зам, замын нуухны цэвэрлэгээг цас орсон тухай бүрт гараар болон цас түрэгч багажаар, мөстөж хөлдсөн хэсгийг цэвэрлэсэн байна.
-
2015 оны 12 сарын 21
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллав
-
2015 оны 12 сарын 21
Өнөөдөр Барилга хөгжлийн төвд ”Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж буй юм. Тэрбээр өмнө нь өдөрлөгийн үеэр хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ ”Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт ”Тэргүүний барилгачин” цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан билээ. “Сайдын 100 өдөр” өдөрлөгийн хөтөлбөр дагуу барилгачин залуу А.Отгонбаярт цол тэмдэг гардуулах гэтэл барилгачин залуу олдоогүй байна.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх үзүүлэлтийн дагуу дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг тус тус илрүүлэв. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ.
-
2015 оны 12 сарын 21
Өнөөдөр Барилга хөгжлийн төвд ”Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж буй юм. Тэрбээр өмнө нь өдөрлөгийн үеэр хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ ”Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт ”Тэргүүний барилгачин” цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан билээ. “Сайдын 100 өдөр” өдөрлөгийн хөтөлбөр дагуу барилгачин залуу А.Отгонбаярт цол тэмдэг гардуулах гэтэл барилгачин залуу олдоогүй байна.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллоготой хамтран хашаа худгийн тооллого, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийж байна. Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологджээ. Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгдэв. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн програмд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулаад байна.
-
2015 оны 12 сарын 21
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийв
-
2015 оны 12 сарын 21
УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарын сайдыг томилох асуудлаар албан тоот хүргүүлэхээ мэдэгдлээ
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн сайдыг яаралтай томилж, энэ салбарын асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар өнөөдөр /2015.12.21/ хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчдэд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, өвөл болж цаг хүндэрлээ. Ханиад томуугийн өвчлөл эрс нэмэгдээд байгаа энэ үед эрүүл мэндийн салбар сайдгүй байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Эрүүл мэндийн салбарт сайн менежмент дутагдаж байна. Төр засаг энэ талаар онцгой анхаарч салбарын сайд, Төрийн нарийн бичгийг даргыг томилооч гэж бид Ерөнхий сайдад хандан албан тоот хүргүүлэх гэж байна. УИХ-ын даргад мөн хандах болно. Эрүүл мэндийн салбар удирдлагагүй байгаагаас болоод эмч ажилтнуудын байдал хүндэрч байна. Энэ салбарыг удирдах эзэнгүй орхиж байгаа нь буруу гэж үзсэн учир бид ийм шийдвэрт хүрлээ хэмээн мэдээллийн эхэнд хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн асуудлаар хамтран ажиллаж ирлээ. Эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллан, энэ салбарын төсөвт анхаарал хандуулж, хавдрын эмнэлгийн өргөтгөл, гуравдугаар амаржих газрын барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулган батлуулах чиглэлээр ажилласан гэлээ. Тэрбээр, эрүүл мэндийн сайдын томилгоог улстөржилгүйгээр хийж, мэргэжлийн түвшинд ажиллан, энэ салбарт сайн менежмент хийх хүнийг томилоосой гэж эмэгтэй гишүүд хүсч байгааг мөн дуулгасан.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Эрүүл мэндийн салбар шоовдорлогдох ёсгүй хэмээгээд энэ салбарын эмч, ажилтнуудын зүгээс сайдын томилгоонд анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг ирүүлж байгааг дурдсан. Тэрбээр, салбарын сайдыг томилохгүй орхисноос болж энэ салбарын олон мянган ажилтнууд, эмнэлгийн үйлчилгээ авдаг иргэд хохирох ёсгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 21
Тэнгисийн цасаар агаарын бохирдлыг сааруулна
-
2015 оны 12 сарын 21
Голд осолдсон иргэний амийг аврав
-
2015 оны 12 сарын 21
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг хоёр сарын өмнө цагдан хорьсон билээ. Ингээд өнгөрсөн сард “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргасан юм. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргасан ч дахин цагдан хорьсон билээ.
Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161’1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа билээ.
Тэгвэл өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Б.Батзаяа Өргөдлийн байнгын хороонд өргөдөл бичиж, өлсгөлөн зарлана хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр тус байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзахыг хүссэн байна.
-
2015 оны 12 сарын 21
Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс сэрэмжил
-
2015 оны 12 сарын 21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүж байна. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байна.
-
2015 оны 12 сарын 21
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:
Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах
Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах
Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах
Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах
Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах
Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах
Нийслэл, дүүргийн 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 21
Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга ”Төрийн үйлчилгээний нэгдсэн” төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.