зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5430 5431 5432 5433 5434 5435 5436
  • Зохиолч, яруу найрагч Ж.Заяабаатарт зориулсан хандивын тоглолт болно
    2016 оны 2 сарын 25
    МЗЭ-ын шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатар ах маань хүндээр өвчилж гадагшаа яаралтай явж эмчлүүлэхээр болж байгаа энэ үед үзэг нэгт нөхөд нь түүний уран бүтээл, ажил үйлсийг нь хүндэтгэн тусалж дэмжихээр хандивын тоглолт хийхээр болсон. Та бүхэн 3 сарын 1-ний 19 цагт UB PALACE-ын их танхимд болох ”МЭНГЭ ТӨӨРСӨН СЭТГЭЛИЙН АМРАГ” урлагийн хандивын тоглолтыг үзэн соёрхоорой гэж уриалж байна.
  • Хорих 439 дүгээр ангид ”эрсдэлтэй” үнэлгээг өгчээ
    2016 оны 2 сарын 25
    Булган аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгасан байна. Тус хорих ангийн эмнэлэг нь 6 ортой, 1 их эмч, 4 сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд он гарсаар нийт 11 ялтан хэвтэн эмчлүүлжээ.

    Уг шалгалтаар хорих ангийн эмнэлгийн үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал нь “эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн ба эмнэлгийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэгдсэн байна.

    Иймд шалгалтын ажлын хэсгээс Хорих 439 дүгээр ангийг ялтны эрхийг хамгаалахтай холбоотой Олон улсын гэрээ конвенцын заалтыг хэрэгжүүлэх, ялтнуудад эмнэлгийн үйлчилгээ явуулахдаа эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, ялтнуудын эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж Булган аймгийн прокурорын газар болон Мэргэжлийн хяналтын газраас тус тус шаардлага хүргүүлсэн байна.
  • Гурван дүүргийн иргэдээс өргөдөл хүлээн авав
    2016 оны 2 сарын 25
    Байнгын хорооны дарга Ж.Батзандан гурван дүүргийн иргэдээс өргөдөл хүлээн авав
  • Гэрээт харуул хамгаалалтын гэрчилгээг цахимаар авдаг болжээ
    2016 оны 2 сарын 25
    Улаанбаатар хотын хэмжээнд 320 орчим гэрээт харуул хамгаалалтын алба үйл ажиллагаа эрхэлдэг байна.
  • Невада мужийн сунгаанд Дональд Трамп ялалт байгууллаа
    2016 оны 2 сарын 25
    Невада мужийн сунгаанд Дональд Трамп ялалт байгууллаа
  • ”Содура” Каннын кино наадмыг зорилоо
    2016 оны 2 сарын 25
    Бээжингийн ОУ-ын кино наадам, Хонг Конгийн ОУ-ын кино наадам, Кайрын ОУ-ын кино наадам, Берлинале буюу Берлиний кино наадам, БНСУ-ын Чонжугийн, Торонтогийн гээд олон олон наадмаар дамжин дэлхийн киноны тоонд зүй ёсоор бүртгэгдэх, дэлхийн киноны тэргүүлэх зах зээлд хөл тавих, сүлжээнд нь орсноор олон улсын кинотеатруудын дэлгэцэнд уригдан залагдах, хүндтэйгээр морилох цаг ойрхон байна. Гагцхүү сайн бүтээл төрүүлэх л онцгой үүрэг, бас зорилго Монголын киночдод үлдлээ.

    Иймд, Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, Улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис-Шишгэд голын ай сав, үзэсгэлэн төгөлдөр онгон дагшин байгаль, Монголын хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь тал нутаг руугаа, хөвч хангай руугаа даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх Монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая.
  • Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
    2016 оны 2 сарын 25
    Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
  • Шүүх хуралтай холбоотой бүх мэдээллийг интернэтээр авах боломжтой боллоо
    2016 оны 2 сарын 25
    Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ”Иргэн-2014” программын сайжруулсан хувилбарын нээлт болж, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нарын албаны хүмүүс оролцлоо.

    Тус программыг Монгол улсын иргэний хэргийн нийт шүүхүүдэд нэвтрүүлээд байгаа ба иргэд хэргийн шийдвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, иргэн нэхэмжлэл өгөх, анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрэг шийдэгдэх хүртэл бүх үйл ажиллагааг интернэтээр хянах юм. Мөн энэхүү системд өөрийн нууц үгээр нэвтэрч шүүхийн мэдээллийг цаг алдалгүй авах ба хэргийн оролцогчид өөрийн хэргийн мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх, нэхэмжлэлийг хариуцагчид өгсөн эсэх, тайлбар ирүүлсэн эсэх, шүүх хуралдааны тов, шүүх хуралдаан хойшилсон эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх гэх мэт шүүх хуралтай холбоотой болж буй бүх процессийн тухай мэдээлэл авах ажээ.
  • Б.Сумъяаг “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа
    2016 оны 2 сарын 25
    Норвегийн Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд Залуучуудын өвлийн Олимпийн II наадам зохион байгуулагдсан билээ.
  • Б.Болор: ОХУ-ын үлдэгдэл өрийг энэ сардаа багтаан төлнө
    2016 оны 2 сарын 25

    Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцож, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн байна.
    -Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд программ гацсан талаар зарим байгууллагуудаас гомдол ирүүлээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
    -Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр нэлээд ярьсан. Энэ байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.
    -Их хэмжээний нуусан хөрөнгийг ил болголоо. Ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нуусныг судалж үзсэн үү?
    -Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг өндөр хувьтай байгаа гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийг үр дүн нь сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийгдэж дуусаагүй байна. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.
    - Сангийн яам, Монголбанкны зүгээс шалтгаалсан орон сууцны 5 хувийн зээлийн ямар асуудлууд хүлээгдэж байгаа вэ?
    - Орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох ажил ер нь бол хийгдэнэ. Монголбанктай яамны зүгээс хамтран ажиллаад явж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.
    - ОХУ-д төлөх өрийг хэзээ шилжүүлэх бол?
    -ОХУ-д төлөх өрийг асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан. Энэ асуудал саяхан боссон зүйл биш. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой.
    - Энэ оны төсвийн байдал одоогоор ямар байгаа бэ?
    - Төсвийн орлогын 90 гаруй хувийн биелэлттэй явж байна. Энэ бол урьд жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаагийн үр дүн. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний сарууд төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ цаг тухайд нь хийгээд явж байна.
    - Төсөвт тодотгол хэзээ хийгдэхээр байна вэ?
    - Тодотголыг тодорхой хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Эсвэл намар хийгдэнэ. Ер нь бол УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор төсөвт тодотгол зайлшгүй хийгдэж таарна.
    - “Мазаалай”бонд олон улсын зах зээл дээр босгох асуудал юу болсон бэ?
    - Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг байгаа. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд амжилттай явж байсан боловч улс төрийн нөхцөл байдлаас үүдэн зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орчихсон байгаа. Засгийн газрын огцруулахаар санал өргөн барьсан өдөр хүү огцом өсөж, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас хүү нь амархан буурахгүй байна. Тиймээс түр зогсоод байгаа.
    -Хятадын Экспорт, импортын банкнаас зээлэх авна гэж байсан. Энэ нь шийдэгдсэн үү?
    -БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
    -Энэ онд эдийн засаг сэргэх үү?
    -Эдийн засгийн хувьд манай хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн Европ, баруун европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс маш их хамараалтай улс. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллага, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, “Оюутолгой”-н далд уурхай хөдөлсөн. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах бололцоо харагдаж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдал ямар байх нь вэ? Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, популизмаас татгалзаж, эдийн засгаа алахааргүй юм руу яваасай л гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр бууруулах шийдвэр гарснаар хөрөнгө оруулалт буурсан байгаа. Сонгуулийн жил ч гэлээ эдийн засгаа зөв гольдролд нь оруулах төсөв оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх.
    -УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Энэ нь төсөвт нөлөөлөх үү?
    -Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.
    -Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд ар гэрийнхнийг нь хамруулах боломжгүй байна гэсэн. Энэ асуудал яах вэ?
    -Хуулийнхаа хүрээнд явна. Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүс үүнд огт хамрагдаагүй. Анх хамруулахаар орж ирсэн. Адилхан л Монгол Улсын иргэн. Бүгдэд нь тэгш хандах зарчим барьсан. Гэвч УИХ-ын төвшинд хөрөнгө орлого мэдүүлдэг иргэн хамрагдах ёсгүй гэж үзсэн учраас хуулийн хүрээнд л явна.
    -НӨАТ-ын азтан боловч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?
    -Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгогдохоор болсон.
    -“Оюутолгой”, “Гацуурт”-ын орд гацаанаас гарлаа. Энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?
    -Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ. Зах зээлийн эдийн засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь, татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.
    -Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?
    -Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.
    -Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?
    -Татварын хуулийг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгож байгаа. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг гарч ярилцсан. Хаврын чуулганаар баталж гаргана.
    -Сервер нурснаас тайлангаа өгч чадаагүй байгууллагуудыг яах вэ? Хуулийн хугацааг сунгах уу?
    -Сервер нурсан шалтгаан байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд 2 дугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацаа сунгах боломж байхгүй.
    -Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх бол?
    - Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.
  • Австрали улс батлан хамгаалах салбарын зардлаа нэмнэ
    2016 оны 2 сарын 25
    Австрали улс батлан хамгаалах салбарын зардлаа нэмнэ
  • Агаарын цэргийн хүчний чадавхийг нэмэгдүүлэх талаар ярилцав
    2016 оны 2 сарын 25
    ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат өнөөдөр Номхон далай дахь АНУ-ын агаарын цэргийн командлагчийн Үндэсний гвардын нисэх хүчний асуудал эрхэлсэн орлогч, хошууч генерал Майк Комптоныг хүлээн авч уулзав.
  • Ж.Батзандан гурван дүүргийн иргэдээс өргөдөл авчээ
    2016 оны 2 сарын 25
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.
  • Facebook-ээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой боллоо
    2016 оны 2 сарын 25
    Facebook-ээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой боллоо
  • Махны үнэ өсчээ
    2016 оны 2 сарын 25
    Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний үн болон өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг.
  • Монголбанк 40 сая юань нийлүүлэв
    2016 оны 2 сарын 25
    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 311.85 төгрөгийн хаалтын ханштайгаар 40.0 сая юанийг гадаад валютын дотоодын захад нийлүүлэв.
  • Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга ажлаас чөлөөлөх эрхтэй
    2016 оны 2 сарын 25
    Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга ажлаас чөлөөлөх эрхтэй
  • Дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ
    2016 оны 2 сарын 25
    Дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ. Баягол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” түргэн хоолны газрын хажууд үл таних хоёр залууд дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.



    Дуудлагын дагуу шалгахад Баянгол дүүргийн 10 дугаар хороонд суух хаягтай Х /эрэгтэй, 38 настай гэрлүүгээ явж байхдаа дээрэмдүүлсэн байжээ. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай А /эрэгтэй, 28 настай/ гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Х-г зодож, түрүүвчтэй бичиг баримт, хүзүүний мөнгөн гинжийг дээрэмдэж зугтаасан байна.



    Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
  • Ил тодын хуулийн хүрээнд 34.7 их наяд хөрөнгө ил болжээ
    2016 оны 2 сарын 25
    Сангийн сайд Б.Болор өнөөдөр ”Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн урьдчилсан дүнгээр мэдээлэл хийлээ.

    Unknown Object
    Тус хуулийн хэрэгжилт энэ сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн болохыг Сангийн сайд мэдээлийн эхэнд онцлоод эдгээр тоонууд эцсийн байдлаар нэг их өөрчлөлт орж болзошгүй, гэхдээ огцом өөрчлөлт орохгүй байх гэлээ.

    Мөн энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэн юм.

    Түүнчлэн 2007 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед нийт 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан бол 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон байна. Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, тус хуультай холбоотой зарим асуудлыг тодруулсан юм.
  • Мөнгөний нийлүүлэлт буурчээ
    2016 оны 2 сарын 25
    Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.
5430 5431 5432 5433 5434 5435 5436
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 45 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 57 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 40 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 40 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 40 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 40 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК